/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” ЕРӨНХИЙ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА

"ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” ЕРӨНХИЙ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖЛЭН ЯВАГДАЖ БАЙНА

Улсын хэмжээнд зохион явуулж байгаа “Хичээл эхэллээ” ерөнхий арга хэмжээний хүрээнд оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Даваахүү тус аймгийн Политехник коллежийн оюутан, сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, анхаарах асуудал“ сэдвээр сургалт мэдээллийг хийж, харилцан ярилцаж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилан, оюутан сурагчдад сурлагын өндөр амжилтыг хүслээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна