/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙН ХУГАЦААГ СУНГАЛАА.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙН ХУГАЦААГ СУНГАЛАА.

Аймгийн Онцгой комиссын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаартай шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд сунгасан.
Тус цагдаагийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хугацаанд аймгаас гарах, орох, сумдаас зорчих иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, тусгаарлах байрны хамгаалалт, гэр тусгаарлалтанд байгаа иргэдэд хөдөлгөөнт хяналт тавих болон бусад төрлийн эргүүл хамгаалалтын үйл ажиллагаанд нийт 33 алба хаагч хоногт 24 цагаар байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
#Иргэд та бүхэн цар тахлаас урьдчилан сэргийлж хайртай бүхнээ хамгаалан шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.
 
бичвэр гэх мэтийн зураг байж болно

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна