/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ИРЭЭДҮЙГЭЭ_ХАМГААЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ

ИРЭЭДҮЙГЭЭ_ХАМГААЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Энэ оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 247 #бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 62 хүн #амь_хохирч, 207 хүн #гэмтсэн бол 98 #хүүхэд_гэмтэж 10 хүүхэд #амь_хохирсон байна.
Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд үйлдэгдэж байгаа хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс хамгаалах зорилгоор “ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” нэгдсэн арга хэмжээг “#Ирээдүйгээ_хамгаалъя” уриатайгаар энэ оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулна.
Арга хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн #амь, #эрүүл_мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн #нөлөөллийн_ажлуудыг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч, явган зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавих хэлбэрээр эерэг, хайр, халамжийг агуулсан нөлөөллийн аргаар явуулахаар төлөвлөжээ.
Мөн аяны хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд-Замын-Үүд чиглэлийн олон улсын чанартай автозамд дундаж #хурд_хэмжигчтэй_хяналтын_камер суурилуулах юм
нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна