/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / "ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ"-ИЙН АСУУДЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ"-ИЙН АСУУДЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж "Эмэгтэйчүүдийн эрх"-ийн асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад 14 сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, Насан туршийн боловсролын багш, эмэгтэйчүүдийн зөвлөл болон сонирхсон иргэд нийт 120 гаруй эмэгтэйчүүд оролцож өөрсдийн санал, сэтгэгдлээ илэрхийллээ. 

Уулзалтад холбогдох албан тушаалтнууд эмэгтэйчүүдийн хүн амд эзлэх статистик тоо, мэдээлэл, ажил эрхлэлт, хүчирхийллийн хохирогч эмэгтэйчүүдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, жендэрийн хэвшмэл ойлголт, гэр бүлийн боловсролд эцэг, эхийн үүрэг оролцоо сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэв. 

Уулзалтад оролцогчдоос дараах санал гарлаа.

-  эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах, жендэрийн тухай ойлголт мэдлэгийг түгээх чиглэлээр сумдад сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах 

- төрийн албан хаагчийн мэдлэг боловсрол арга барилыг дээшлүүлэх, ёс зүйтэй байхад анхаарах

- хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн хөдөлмөрлөх эрхэд анхаарах,

- гэр бүлийн хүчирхийлэл дуудлага, мэдээллийг авах талаар шинэлэг арга барил хэрэглэх / гар утасны аппликейшн,  И баримт ашиглах/ 

- хүүхэд өсвөр үеийнхэнд чиглэсэн мэдээ, мэдээллийг хүртээмжтэй түгээх 

- ЕБС-ын эрүүл мэндийн хичээлийг мэргэжлийн багшаар оруулж, хүүхдүүдэд эрүүл амьдрах дадал, амьдрах ухааны боловсрол олгох 

- Сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах зэрэг саналуудыг дэвшүүлсэн. 

Тус арга хэмжээг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн газар, Насан туршийн боловсролын төв, МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар хамтран зохион байгуулсан ба саналыг нэгтгэн орон нутгийн удирдлагуудад хүргэх юм. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна