МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол улсын Засгийн газрын 45 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2021 оны 18, 20, 21 дүгээр тушаалаар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталсан.
Тус аймгийн хэмжээнд түр журам, шийдвэрүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад танилцуулж, хэрэгжилтийг ханган ажиллах, аймаг орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх сургалтыг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж 7 байгууллагын 56 алба хаагчид хамрагдлаа.