/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Гэмт хэрэгтэй тэмцэх ажилд идэвх зүтгэл гаргаж, үйлдэгдсэн онц ноцтой хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж илрүүлсэн дараах нэр бүхий алба хаагчдад шагнал гардууллаа. Үүнд: 

1. “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”тэмдгээр Цагдаагийн газрын Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Даваахүү, 

2. “Цагдаагийн гавъяа” тэмдгээр Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Санжийпэрэнлэй, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Агар-Эрдэнэ, цагдаагийн дэслэгч Б.Бадрахбаяр, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Өлзийжаргал, 

3. ЦЕГ-ын “Хүндэт жуух”-аар Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Анхбаяр нар тус тус шагнагдлаа. 

Шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Алба хаагчдын өлмий бат, мэлмий тунгалаг байж, Монгол төрийн цагаан шонхор шувуу үргэлж ивээж байх болтугай.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна