/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ХЯНАЛТЫН ПОСТУУДАД 21 ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

ХЯНАЛТЫН ПОСТУУДАД 21 ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.

Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Цагдаагийн  газраас иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавьж ажиллаж байна. 

  Босоо тэнхлэгийн зам дагуу болон Даланжаргалан, Айраг, Замын-Үүд, Сайншанд сумдын хяналтын 9 постод 21 цагдаагийн алба хаагч  бусад мэргэжлийн анги, байгууллагын ажилтан алба хаагчидтай хамтран  ажиллаж байгаа бөгөөд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнээс хойших хугацаанд хорио цээрийн дэглэм зөрчсөн нийт 14 гомдол, мэдээллийг хүлээн авч 5 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг нээж шүүхэд шилжүүлэн 2.5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна