/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАХИМ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАХИМ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан, Онцгой комиссын орлогч, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г. Ариунбуян нар аймаг орон нутагт дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах болон 03 дугаар сарын 01-ний өдрөөс аймаг орон нутаг руу зорчих иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохих зөвшөөрлийн дагуу нээх, орон нутагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм дор зохион байгуулах зэрэг асуудлаар аймгуудын Онцгой комиссын  гишүүдэд  дараах үүрэг чиглэл өгч байна. Үүнд: 

       1. 03 дугаар сарын 01-ний өдрөөс аймаг орон нутаг руу зорчих иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохих зөвшөөрлийн дагуу нээхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, зам дагуу хяналтын цэгүүдийн хяналтыг сайжруулах, 

       2. Өвчлөлийг бүрэн хумьж аваагүй байгаа энэ цаг үед төрийн байгууллагын ажилчдын 50 хувийг гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, 

       3. Хаваржилттай холбогдуулан бэлтгэл бэлэн байдлыг хангах,  хаваржилт хүндрэлтэй байгаа сумдад өвс тэжээлийг хүргэх, малын сэг зэмийг устгах,  ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах, 

       4. Танхимын сургалт нээхтэй холбогдуулан аймгийн Засаг дарга нар сургууль цэцэрлэгт дэмжлэг үзүүлж ажиллах, аль болох хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах, 

        5. Цэцэрлэг сургуулийн ариутгал халдваргүйтгэлд гарах шаардлагатай зардлыг шийдвэрлэх, сурагчдын үдийн хоолны чанарт анхаарахыг тус тус үүрэг болголоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна