/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / УЛААНБААТАР ХОТООС ИРСЭН ИРГЭД 14 ХОНОГ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙНА.

УЛААНБААТАР ХОТООС ИРСЭН ИРГЭД 14 ХОНОГ ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАД БАЙНА.

            Манай аймаг “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу 11 удаагийн татан авалтаар 4000-аад иргэнээ татан авсан ч өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хөл хорионд орсон  225 иргэн орон нутагт ирэхээр  сумдынхаа Онцгой комисст бүртгүүлээд байна.
            Аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяраар ахлуулсан Онцгой комиссын Шуурхай штабын иргэдийг татан авах ажлын хэсгийн хурал болж 1 дүгээр сарын 26-30-ны хооронд  дээрх иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах  талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Сумынхаа Онцгой комисст бүртгүүлж, PCR шинжилгээний хариу гарсан эхний ээлжийн 80  иргэнийг  1 дүгээр сарын 26-ны өдөр 2 автобусаар татан авахаар боллоо.
            Эрсдэл өндөртэй бүсээс эрүүл бүсэд ирж буй эдгээр иргэдийг сум, сумдын тээврийн хэрэгслүүдээр урьдын адил шууд зорчуулах бөгөөд халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан 14 хоног гэрийн тусгаарлалтад байх юм. Гэрийн тусгаарлалтад байх иргэдэд эрүүл мэндийн болон холбогдох мэргэжлийн байгууллага, багийн ажлын албад хяналт тавьж ажиллана.                          
           ИРГЭН ТА ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ  БАРИМТЛАН ӨӨРИЙГӨӨ БОЛОН ГЭР БҮЛЭЭ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛААРАЙ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна