ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ БОЛЗОШГҮЙ АЙЛ ӨРХҮҮДЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАВ.
Тус цагдаагийн газраас хариуцсан нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний байгууллага, гудамж талбай, харагдах орчин хязгаарлагдмал газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор даваагаас баасан гаригт орой бүр нэгдсэн эргүүлийг үүрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн эргүүлээр Сайншанд сумын баг хариуцсан хэсгийн байцаагч нар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэл бүхий судалгаанд бүртгэлтэй айл өрхүүдээр тогтмол хяналт шалгалтыг хийж энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.