/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ТАНХИМААР ДАВТЛАГА ӨГӨХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ.

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ТАНХИМААР ДАВТЛАГА ӨГӨХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ.

Энэ жил Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөх  685 сурагч байна. 
Сурагчдын эцэг эх, сургууль, боловсролын байгууллагаас дээрх сурагчдад давтлага өгүүлэх талаар аймгийн Онцгой комисст удаа дараа ирүүлсэн хүсэлтийг  аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар хэлэлцэн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх үйл ажиллагааг халдвар хамгааллын  дэглэмийг сайтар  баримтлан 1 ангид 10-аас дээшгүй хүүхэдтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрлөө.

Хэдийгээр бүх нийтээр тэмдэглэхгүй ч монголын ард түмний уламжлалт цагаан сар дөхөж байгаатай холбогдуулан хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг  болголоо.Мөн төрийн байгууллага, аж ахуйн нэгжээр үйлчлүүлэхдээ QR кодыг хэвшүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг НИЙТ ИРГЭДЭДЭЭ УРИАЛЛАА.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна