/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО.

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО.

  Аймгийн Засаг дарга нийт сумдын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр 14 сумын Засаг дарга нар Коронавурист цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагтаа авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон өвөлжилт, отор нүүдэл, хөрөнгө оруулалтын ажил гээд цаг үеийн ажлын талаар  танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар саналаа солилцсон байна.Уулзалтаар аймгийн Засаг дарга  дараах үүрэг чиглэлийг өглөө.Үүнд:
-Сумдын  төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг бүх шатанд сайжруулах
-2021 оныг бизнесийн хөгжлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан төлөвлөгөө гаргаж ажиллах
-Сум хөгжүүлэх сангийн зээлийн олголт, эргэн төлөлтийн байдалд тавих хяналт шалгалтыг сайжруулж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тухай бүр хариуцлага тооцож  ажиллах
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын явцад тавих хяналтаа сайжруулах
-Газар ашиглах, эзэмших, газрын төлбөртэй холбоотой асуудлыг нягтлан шалгаж зөрчлийг бүрэн арилгах
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлын бэлтгэлийг сайтар хангах
-Санхүү, төсвийн орлогын бүрдүүлэлтэд анхаарах талаар үүрэг чиглэл өгсөн.


 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна