/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ДОРНОГОВЬ АЙМАГ 2021 ОНЫГ “БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОЛОО.

ДОРНОГОВЬ АЙМАГ 2021 ОНЫГ “БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” БОЛГОЛОО.

      Орон нутгийн  бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, баялаг бүтээгчдийг дэмжин бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор аймгийн Засаг дарга 2021 оныг ““БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгох тухай захирамж гаргалаа.
       Захирамжаар 2021 оныг аймгийн хэмжээнд “Бизнесийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан  идэвх санаачилга гарган, үр бүтээлтэй хамтран ажиллахыг нийт ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриалж, зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна