/ / УЛААНБААТАР ХОТООС АВТОБУСААР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

УЛААНБААТАР ХОТООС АВТОБУСААР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр тусгай үүргийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт Улаанбаатараас Дорноговь, Дорноговиос Улаанбаатар чиглэлийн автобус Улаанбаатар хотоос Тэнгэр зорчигч тээврийн төвөөс 14:00 цагт  хөдөлнө.
     Татан авах ажиллагаа нийт 10 тээврийн хэрэгслээр тусгай үүргийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлэхэд дараах зүйлсийг анхаарна. Үүнд:
1.  Зорчигчид 1-2 метрийн зайгаа барина.
2.  Иргэд www.119.mn  хаягаар орж өөрийн шинжилгээний хариутай ирсэн QR кодыг хэвлэж өөрийн бичиг баримтын хамт биедээ авч явна.
3.  Замд хэрэглэх хоол хүнс, нэг удаагийн маск хогны уут бээлий зэргийг бэлтгэж ирнэ.
4.  Зорчих билет, иргэний үнэмлэхийг биедээ авч явах бөгөөд заасан суудалд сууна.
5.  Мэргэжлийн байгууллагын алба хаагч болон жолоочийн тавьсан шаардлагыг биелүүлж хоорондоо юм ярихгүй бөөгнөрөхгүй байна.
6.  2 цаг тутам амны хаалтаа солино.
7.  Өөрийн бэлтгэсэн хогны уутанд хогоо хийж эцсийн цэгт хаяна.
8.  Нус цэрээ цонхоор хаяхгүй байна.
9.  Eticket.transdep.mn сайтаар билетийг захиалах боломжтой.
10.  Автобус хөдлөхөөс 30 минутын өмнө ирж суудлаа эзэлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна