/ / ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО, БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО, БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
Иймд байгууллага, иргэд, та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ заасан хугацаанд Цагдаагийн газрын 205 тоот өрөөнд ирж бүртгүүлж хуулиар олгогдсон үүргээ биелүүлнэ үү.
Холбогдох утас: 99662999,99171511
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна