/ / ДОРНОГОВЬ АЙМАГТ ГЭМТ ХЭРЭГ -27,2 ХУВИАР БУУРСАН БАЙНА.

ДОРНОГОВЬ АЙМАГТ ГЭМТ ХЭРЭГ -27,2 ХУВИАР БУУРСАН БАЙНА.

Тус Цагдаагийн газарт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 315, зөрчлийн шинжтэй 461 нийт 776 гомдол, мэдээлэл хүлээн авсан.
Аймгийн хэмжээнд 176 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс -66 нэгжээр буюу -27,2 хувиар, зөрчил 5343 нэгжээр буюу -40,3 хувиар мөн тус тус буурсан байна.
Гэмт хэргийн илрүүлэлт 35,1 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 15,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг -46 нэгжээр буюу -65.0 хувиар,
Хулгайлах гэмт хэрэг 2 нэгжээр буюу 5.2 хувиар,
Хөрөнгө завших гэмт хэрэг -5 нэгжээр буюу -45.4 хувиар
Залилах гэмт хэрэг 7 нэгжээр буюу 46.6 хувиар,
Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг -9 нэгжээр буюу -43.8 хувиар,
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг -27 нэгжээр буюу -50.0 хувиар,
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг -5 нэгжээр буюу -50.0 хувиар,
Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг -8 нэгжээр буюу -12.5 хувиар тус тус буурсан байна.
АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна