/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ИРГЭД СОНОР СЭРЭМЖЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ ДАРХЛААГАА ДЭМЖИНЭ ҮҮ.

ИРГЭД СОНОР СЭРЭМЖЭЭ ДЭЭШЛҮҮЛЖ ДАРХЛААГАА ДЭМЖИНЭ ҮҮ.

Өнгөрсөн 3 сарын 2-нд Улаанбаатар хотод ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрлээ. Тус иргэн 3 сарын 7-нд Улаанбаатар хотоос Дорноговь аймагт ирж, сэжигтэй тохиолдол илрэх үеэс Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд тусгаарласан. Улс болон аймгийн Онцгой комиссоос онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтлын иргэдийг олж, бүх хүмүүсийг тусгаарласан, мөн дам хавьтлын иргэдийг олж тогтоож байна.

Аймгийн Онцгой комиссоос өглөөний 03:00 цагаас эхлэн хуралдаж, яаралтай арга хэмжээнүүдийг хэмжээнүүдийг авч байна. Улс, хот хооронд болон хөдөө сумдын автозамын хөдөлгөөнийг өглөө 07.00 цагаас эхлэн хориглолоо. Коронавирусын тохиолдол илэрсэн улс орнуудаас ирж байгаа нислэгийг хаах саналыг Улсын онцгой комисст хүргүүллээ.

Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байж, гарын болон орчны ариутгал халдваргүйтгэлээ хийж, маскаа зүүн, сэтгэл санаагаа тайван байлган дархлаагаа дэмжээрэй.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна