/ / МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Тус цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр шуурхай ажлын хэсэг гарган аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Уг арга хэмжээний хүрээнд Дэлгэрэх сумын иргэн Э-ийн 17 тооны адуу, иргэн Г-ын 17 тооны адуу, иргэн М-ын 5 тооны адууг Хэнтийн аймгийн харъяат Б, Б, У, Д, Д нар, Сайхандулаан сумын 3-р баг иргэн Г-ын 4 тооны адууг тус сумын харъяат Х, Ц нар, Алтанширээ сум иргэн Д-ын 2 тооны адууг О, Н нар нь бүлэглэн хулгайлсан болохыг тус тус шуурхай илрүүлэн шалгаж байна.

Image may contain: one or more people, sky, outdoor and nature

 

Мөн 2018 оны 08 дугаарын 15-нд аймгийн Дэлгэрэх, Хэнтий аймгийн Гал шар сумдын зааг нутгаас 10 тооны адуу, аймгийн Иххэт, Хэнтий аймгийн Гал шар сумдын зааг Төгрөгийн зааг гэх газраас 3 тооны адуу, 2019 оны 01 дүгээр сард Иххэт, Гал шар, Алтанширээ сумдын зааг "Даргиат" гэх газраас 10 тооны адууг Хэнтийн аймгийн харъяат Б, Б, У, Д, Д нар нь бүлэглэн хулгайлсан болохыг илрүүлэн хохирогчийг тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагаа явуулан ажиллаж байна.
Урьд өмнө нь тус цагдаагийн газраас малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлсэн талаарх мэдээллийг иргэд олон нийтэд удаа дараа анхааруулж байхад иргэд хууль эрх зүйн талаархи мэдлэг дутмаг байдлаас шалтгаалан дээрхи төрлийн гэмт хэргийг үйлдсээр байна.
Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан Малын хулгайн гэмт хэргийн шийтгэлийг чангаруулсан хууль батлагдан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа талаар дахин #анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна