/ / АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус цагдаагийн газраас "Ахлагч бүрэлдэхүүний сургалт зөвлөгөөн"-ийг 2020 оны 01 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр бүрэлдэхүүнтэй аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр уулзаж сумдын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар санал солилцлоо. Мөн ахлагч бүрэлдэхүүнд холбогдох хууль журмаар сургалт мэдээлэл хийж нийт 8 багт хуваан эрх зүйн чиглэлээр 2 төрлийн шалгалт, "Сагсан бөмбөгийн тэмцээн" тус тус зохион байгуулж багийн нийт оноогоор дүгнэн байр эзлүүллээ.

Image may contain: people standing, sky, bridge and outdoor

 

Image may contain: one or more people, people sitting and indoor

Багийн нийт дүнгээр "ГУТДУГААР БАЙР"-ыг эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Гүрдорж ахлагчтай баг, "ХОЁРДУГААР БАЙР"-ыг ЭСБ-ны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Уранбилэг ахлагчтай баг, "ТЭРГҮҮН БАЙР"-ыг шүүхийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Баярхүү ахлагчтай баг эзлэж өргөмжлөл, медалиар, "Сагсан бөмбөгийн тэмцээн"-ий "Шилдэг довтлогч"-оор эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Отгонтөгс, "Шилдэг холбогч"-оор Хөвсгөл сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Чинбаяр нар шалгарч алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр, эрх зүйн мэдлэг сорих тестийн шалгалтанд 5-р байранд МХАЦ цагдаагийн дэд ахлагч Б.Цэндмаа, 4-р байранд зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Р.Баяржавхлан, 3-р байранд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Гүрдорж, 2-р байранд шүүхийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Баярхүү, 1-р байранд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч С.Од-Эрдэнэ нар эзлэж "Батламж"-аар тус тус шагнууллаа.

Image may contain: 2 people, including Natsagdorj Jargalsaihan, people standing and indoor

 

Image may contain: one or more people, people standing, basketball court and indoor

Image may contain: 28 people, including Амарсайхан Батнавч, Chinbaa Chuka, Uhnaa Namkhaibud, Төмөрөө Төөгий, Sugar Bayarsaikhan, Бидров Баярхүү, Munhgerel Altangerel, Natsagdorj Jargalsaihan, Erdenechuluun Batzorig and 8 others, people smiling, people standing, basketball court and indoor

ТЭМЦЭЭН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН АЛБА ХААГЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЖ ЦААШДЫНХ НЬ АЖИЛ ХӨДӨЛМӨР ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭЕ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна