/ / СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Тус аймгийн нутаг дэвсгэрт өнгөрөгч оны сүүл, энэ оны эхээр малын хулгайн гэмт хэргийн гаралт ихсэх төлөвтэй байна.
Жишээ нь: Айраг сумын 2 дугаар баг Дөрвөлж гэх газраас 12 дугаар сарын 22-24-ны хооронд бусдын 36 тооны адуу бэлчээр дээрээсээ хулгайд алдагдсан, мөн сумын 2-р баг Ламт гэх газраас 29-ны өдөр бусдын 6 тооны үхрийг галт зэвсэг хэрэглэн алж хулгайлан авч явсан, Дэлгэрэх сумын 3-р баг Энгэрийн худаг гэх газраас энэ оны 1 дүгээр сарын 05-06 ны өдөр бусдын 2 тооны үхэр хулгайлагдсан гэх гэмт хэргүүдийг илрүүлэх чиглэлээр тус цагдаагийн газраас шат дараалсан шуурхай арга хэмжээ авч ажилсны үр дүнд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж шалгагдаж байсан Э, П, Я нарын 3 бүлэг этгээдийг галт зэвсэг нотлох баримтын хамт илрүүлэн шалгаж байна. Эдгээр этгээдүүдэд холбогдох хэргийг шалгах явцад мал, мах, түүхий эд борлуулдаг ченж иргэдтэй холбоотой байсныг тогтоон шалгаж байна.

Image may contain: outdoor and nature

Иймд иргэд, малчид та бүхэн сэжигтэй этгээд, мал, мах, түүхий эдийн талаарх мэдээллийг Цагдаагийн газрын 7052102, 91118388 дугаарын утаснуудад нэн даруй мэдэгдэнэ үү. Таны өгсөн мэдээллийг аймгийн ИТХ-аар батласан "Малын хулгайн гэмт хэргийн талаарх мэдээллийг үнэлэн худалдаж авах журам"-ын дагуу үнэлэн худалдаж авах болно.

No photo description available.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна