/ / 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

   Тус цагдаагийн газрын 2019 оны үйл ажиллагааны тайлангын хурлыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Соёмбо цогцолборын хүндэтгэлийн танхимд зохион байгуулж тайланг видео хэлбэрээр алба хаагч нарт хүргэн Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагуудын дунд 2019 онд зохион байгуулагдсан 18 төрлийн спортын уралдаан тэмцээнд орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс “ТЭРГҮҮН БАЙР”-нд шалгарч 2018 оны амжилтаа бататгасан талаарх “ХАШ ЦОМЫН ЭЗЭД” баримтат киног бүтээн алба хаагчдад толилуулав.

No photo description available.

Хурлын арга хэмжээний үеэр Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/233 дугаар тушаалаар ”ЦАГДААГИЙН АЛДАР” хүндэт тэмдгээр Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Дашдорж, Тээврийн цагдаагийн албаны даргын “БАЯРЫН БИЧИГ”-ээр ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батцэвэр, цагдаагийн ахмад Н.Гүрдорж нар шагнагдсаныг гардууллаа.
Бусдыгаа манлайлан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн шилдэг алба хаагчдыг цагдаагийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А43 дугаар тушаалаар “ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ УДИРДАХ АЖИЛТАН”-аар МБТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганзориг, “ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЛБА ХААГЧ”-аар УСАХ ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Өлзийсүрэн нарыг өргөмжлөл, тууз, медалиар,

“АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ШИЛДЭГ АЛБА ХААГЧ”-ААР

1. “Хэсгийн төлөөлөгч”-өөр Алтанширээ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Ууганбаяр,
2. “Эрүүгийн мөрдөгч”-өөр Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Даваадорж,
3. “Эдийн засгийн мөрдөгч”-өөр ЭЦТ-ийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бадрахбаяр,
4. “Мөрдөгч”-өөр МБТ-ийн мөрдөгч, цагдаагийн ахмад С.Батбаатар,
5. “Хэрэг бүртгэгч”-ээр Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ХБХ-ийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Дэлгэрсайхан,
6. “Хэсгийн байцаагч”-аар Сайншанд сумын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Ууганбаатар,
7. “Харуул, хамгаалалтын цагдаа”-аар Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Батцэнгэл,
8. “Хэв журмын цагдаа”-аар Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Ууганбаатар,
9. “Замын цагдаагийн зохицуулагч”-аар Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Батцэнгэл,
10. “Шуурхай удирдлагын ажил хариуцсан нэгжийн алба хаагч”-аар Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Баясгалан,
11. “Цагдаа жолооч”-оор цагдаагийн ахлах ахлагч С.Од-Эрдэнэ,
12. “Цагдаа зохицуулагч”-аар цагдаагийн ахлагч У.Мандахбаатар,
13. “Олон нийтийн цагдаа”-аар Ц.Доржренчин нарыг өргөмжлөл, тууз, медалиар,

Цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр цагдаа жолооч, цагдаагийн сургагч ахлагч С.Насанжаргал, жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Ууганбат, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мягмарсүрэн, Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүдсүрэн, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Сугар, олон нийтийн цагдаа Б.Батжаргал нарыг шагнаж урамшууллаа.

Image may contain: 12 people, including Odko Sandagdorj, Uhnaa Namkhaibud, Gzg Bedn, Sanzaijamts Tegshjargal, Munhgerel Altangerel, Joe Bayasaa, Ganzorig Ganzo and Lham Lhamka, people standing

Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 2, “Өргөмжлөл”-өөр 3, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын “Өргөмжлөл”-өөр 3, Сайншанд сумын Засаг даргын “Өргөмжлөл”-өөр 3, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын “Өргөмжлөл”-өөр 3, Монголын Залуучуудын холбооны шагналаар 7, Шүүхийн шинжилгээний албаны даргын “Баярын бичиг”-ээр 1, Прокурорын газрын “Баярын бичиг”-ээр 1 алба хаагчид шагнасан.
Хамтын сангаас 3,0 сая төгрөгний үнийн дүнтэй азтан шалгаруулах сугалааны тохирлыг алба хаагчдын дунд явуулж 78 азтныг тодруулан “Зөв хэвшил, хандлага-2” аяны хүрээнд зохион байгуулагдсан “Монита”-гаа задлан алтан, мөнгөн монитаг тодруулав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна