"ЗАХИРАМЖ" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА.
Тус цагдаагийн газраас "Шинэ жил" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Захирамж" хэсэгчилсэн арга хэмжээг 2019.12.23-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Уг хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын захирамжын хэрэгжилтийг хангах зорилгоор Айраг, Хатанбулаг, Эрдэнэ, Иххэт, Хөвсгөл, Даланжаргалан сумдын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг ААНБ-ын тусгай зөвшөөрөлд зөрчилтэй эсэхэд хяналт шалгалт явуулан ажиллаж байна.