/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН /үргэлжлэл /

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН /үргэлжлэл /

Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ

Эрүү, хэв журмын нөхцөл байдал: 

Цагдаагийн газар нь 2019 оны эхний 11 сарын байдлаар урьд оны үлдэгдэл 27 гомдол мэдээлэл дээр, шинээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2289 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаж, нийт 2316 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь өмнөх оны мөн үе /2382/-тэй харьцуулахад 66 нэгжээр буюу 2.8 хувиар буурсан. 

Нийт 2316 гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулж шалгаж шийдвэрлэснээс 883 буюу 38.1 хувьд нь гэмт хэргийн шинжтэй, 1433 буюу 61.9 хувийг зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тус тус эзэлж байна. 

Гэмт хэргийн шинжтэй 883 гомдол мэдээллийн 628 буюу 71.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 235 буюу 26.6 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 4 буюу 0.5 хувьд нь харьяаллын дагуу шилжүүлж, хүлээн авсан гомдол мэдээллийн 867 буюу 98.2 хувийг шийдвэрлэж, 16 буюу 1.8 хувь нь гомдол мэдээлэл хуулийн хугацаанд шалгагдсан.  

Зөрчлийн шинжтэй 1433 гомдол мэдээллийн 1185 буюу 82.7 хувьд нь зөрчлийн хэрэг нээсэн болон хялбаршуулсан журмаар, 1 буюу 0.07 хувьд нь ердийн зөрчил, 228 буюу 16.0 хувьд нь зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж, 4 буюу 0.3 хувьд нь харьяаллын дагуу шилжүүлж, хүлээн авсан зөрчлийн мэдээллийн 1418 буюу 99.0 хувийг шийдвэрлэж, 15 буюу 1.0 хувь зөрчлийн мэдээлэл хуулийн хугацаанд шалгагдаж байна.  

Дорноговь аймгийн хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 562 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /486/-с 76 нэгжээр буюу 15.6 хувиар өссөн.  

 Бүртгэгдсэн гэмт хэргийг ангиллаар нь авч үзвэл нийт 562 гэмт хэргийн 430 буюу 76.5 хувь нь хөнгөн гэмт хэрэг, 132 буюу 23.5 хувь нь хүнд гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Алтанширээ, Айраг, Мандах, Сайхандулаан, Хатанбулаг, Улаанбадрах сумдад гэмт хэрэг тодорхой хувиар буурч, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Хөвсгөл, Эрдэнэ, Замын-Үүд Сайншанд сумдад өссөн үзүүлэлт гарсан. 

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл: Хүнийг алах 3 буюу 50 хувиар, Золгүй учрал 20 буюу 2.5 дахин, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 167 буюу 33.6 хувиар, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 28 буюу 55.5 хувиар, Залилах 35 буюу 2.9 хувиар, Хөрөнгө завших 27 буюу 60.0 хувиар, Эд хөрөнгө, устгах, гэмтээх 8 буюу 2 дахин, Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг 35 буюу 34.6 хувиар, Авлигын эсрэг гэмт хэрэг 7 буюу 75.0 хувиар, Хүрээлэн байгаа орчины эсрэг гэмт хэрэг 20 буюу 4 дахин, ХАБТХАЖ-ын эсрэг гэмт хэрэг 50 буюу 28.2 хувиар тус тус өсч, Хулгайлах 102 буюу 2.8 хувиар, Дээрэмдэх 4 буюу 42.8 хувиар, Алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө завших 11 буюу 26.6 хувиар, Мал хулгайлах 21 буюу 27.5 хувиар, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 5 буюу 50.0 хувиар, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэмт хэрэг 1 буюу 75.0 хувиар, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 5 буюу 68.7 хувиар, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2 буюу 89.4 хувиар тус тус буурч, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг өмнөх онд бүртгэгдэж байгаагүй боловч энэ онд 4, Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах 2, Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 3 тус тус бүртгэгдсэн. 

Хэрэг бүртгэлтийн 490 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /449/-тэй харьцуулбал 41 нэгжээр буюу 10.6 хувиар өсч, 216 гэмт хэргийн яллагдагчаар татагдвал зохих этгээдийг тогтоогоогүй эзэнгүйгээр шалгагдаж байгаа нь өмнөх оны мөн үе /202/-тэй харьцуулахад 14 нэгжээр буюу 7.0 хувиар өссөн. Үүнээс: Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 27 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 12.5 хувийг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 59 буюу 24.6 хувийг, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 23 буюу 10.6 хувийг, Залилах 23 буюу 10.6 хувийг, мал хулгайлах 11 буюу 5.1 хувийг, эд хөрөнгө завших 19 буюу 8.8 хувийг, Хүчиндэх 1 буюу 0.4 хувийг, Дээрэмдэх 2 буюу 1 хувийг тус тус эзэлж байна. 

 Гэмт хэргийн улмаас нийт 517 хүн хохирч, үүнээс 46 хүн нас барж, 215 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүн 24-өөр буюу 2 дахин, гэмтсэн хүн 92-оор буюу 74.8 хувиар тус тус өсч, хохирсон иргэний 212 буюу 41.0 хувь нь эмэгтэй, 305 буюу 59.0 хувь нь эрэгтэй хүн байсан.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 2.683.000.000 төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.056.600.000 сая төгрөгөөр буюу 65.0 хувиар өсч, үүнээс 1.944.300.000 төгрөг буюу 72.5 хувийг нөхөн төлүүлсэн. 

Гэмт хэргийн улмаас 375.500.000 төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.513.600.000 төгрөгөөр буюу 94.5 хувиар буурсан.

2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 357 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үе /315/-тэй харьцуулахад 42-оор буюу 13.3 хувиар өссөн. Үүнээс 47 буюу 13.1 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12-оор буюу 20.3 хувиар, 14 буюу 4.0 хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 8-аар буюу 2.3 дахин өссөн. 

Үйлдэгдсэн гэмт хэргийн 154 буюу 27.4 хувь согтуугаар, 49 буюу 8.7 хувь нь бүлэглэн, эмэгтэй хүн оролцсон 66 буюу 11.7 хувийг, хүүхэд оролцсон 13 буюу 2.3 хувийг, Гэр бүлийн хүчирхийлэл 23 буюу 4.1 хувийг эзэлж байна.

Цагдаагийн газрын хэмжээнд 2019 оны эхний 11 дугаар сард нийт 30369 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үе /16661/-тэй харьцуулахад 13708-аар буюу 82.5 хувиар өсч, 30327 зөрчлийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үе /16532/-тэй харьцуулахад 13795 нэгжээр буюу 83.4 хувиар тус тус өссөн. 

Үүнд: Ердийн журмаар 28526 иргэнийг 979705.0 мянган төгрөгөөр, 1843 зөрчлийг хялбаршуулсан журмаар болон зөрчлийн хэрэг нээж материалжуулан шалгасан ба үүнээс хялбаршуулсан журмаар 1404 иргэнийг 340945.0 мянган төгрөгөөр торгож, 597 иргэнийг торгож эрх хассан, 247 иргэнийг баривчилж шийдвэрлэсэн. 

Нийт зөрчлийн 44.1 хувь нь Сайншанд суманд, 36.2 хувь нь Замын-Үүд суманд, 19.7 хувь нь бусад сумдад үйлддэгдсэн байна.

Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр: 

 Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид гүйцэтгэх ажлын шугамаар нийт 558 мэдээ,  мэдээлэл авч ажилласнаас туслах хүчээс 385, үүнээс  Албаны харилцаатай хүнээс-128, Туслагчаас-257, төлөөлөгчийн илтгэх хуудсаар-173, төлбөртэй мэдээлэл-1 авч ажилласан.

Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 2019 онд гэмт хэргийн шинжтэй 342 гомдол, мэдээлэл хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 225, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан материал 105, харьяаллын дагуу шилжүүлсэн 9, гомдол мэдээлэлээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 3 байна. 

Тайлант хугацаанд нийт 551 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 214, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 29, хэргийг хэрэгсэхгүй болгосон 2, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. Одоо тус тасагт ажиллагаанд үлдэгдэл 302 хэрэг бүртгэлтийн хэрэг шалгагдаж байна.

Цагдаагийн газраас Эрэн сурвалжлах эрэн сурвалжлах Asap санд 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд  215 эрэн сурвалжлалтыг зарлаж 205 эрэн сурвалжлалтыг зогсоосон. Үүнийг төрлөөр нь авч үзвэл гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 78, яллагдагч 5, сэжигтэн 3, шүүхээс даалгасан бусад хүн 107,оршин суугаа газраасаа алга болсон 6, тээврийн хэрэгсэл 3, мал, амьтан 61, эд зүйл 44 байсан. Одоо эрэн сурвалжлах “ASAP” санд аман зураг 5, эд зүйл 103, мал, амьтан 20, тээврийн хэрэгсэл 4, галт зэвсэг 11, алга болсон хүн 5, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 17,оргодол 1, шүүхээс даалгасан бусад 21 хүн эрэн сурвалжлагдсан  байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад  57 нэгжээр бага байгаа бөгөөд энэ онд эрэн сурвалжлалтыг олж тогтоосон чанар нь 3.0 хувиар  өсч, эрэн сурвалжлах ажлын үр дүн өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар ахисан. 

Тус тасгаас Цагдаагийн ерөнхий газар болон аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Сар шинэ”, “Нуугдмал”, “Автомашин-2019”, “Тэсрэх бодис”, “Илрүүлэлт-Шийдвэрлэлт-Оргодол” зэрэг нэгдсэн арга хэмжээ, “Жонш” хэсэгчилсэн арга хэмжээг тус тус аймаг, орон нутгийн хэмжээнд мэргэжлийн удирдлагаар ханган үр дүнтэй зохион байгуулж, арга хэмжээний явц байдал, тайланг заагдсан хугацаанд холбогдох, алба, нэгжид хүргүүлэн ажилласан. 

“Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг оргодол 2, гэмт хэрэгт сэрдэгдсэн 28 этгээдийг барьж эрэн сурвалжлах “ASAP” санд зогсоож, хариуцсан алба хаагч нарт хүлээлгэн өгсөн.

Тус газраас яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэрэг бүртгэлийн 364 хэргээс ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн дугаартай 45 хэргийг, урд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 35 гэмт хэргийг илрүүлэн яллагдагчаар татаж нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээг ЭЦА-д хүргүүлсэн.

Аймгийн хэмжээнд 2017, 2018 онд насанд хүрээгүй үедээ жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, хүүхэд төрүүлсэн охид эмэгтэйчүүдийн шалтгаан нөхцлийг судлах, Эрүүгийн хуулинд заасан гэмт хэрэгт өртөж хохирсон үйлдлийг тогтоож шалгах, эрүүгийн хариуцлагад татах, чиглэлээр  “Нуугдмал” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гарган мөрдөн байцаах тасагтай хамтарч ажилласан.            

Нэгдсэн арга хэмжээний холбгдох газруудаас гүйцэтгэх ажлын шугамаар 2017-2018 онд насанд хүрээгүй үедээ жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг олж тогтоох ажлыг зохион байгуулан 70 хүний бүртгэл судалгааг авч гэмт хэргийн шинжтэй 42 гомдол, мэдээлэлийг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 10 хэрэг нээн шалгаж, 6 хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай аймгийн прокурорт шилжүүлж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн , 3 хэргийг хааж ажилласан. 

Мөрдөн байцаах албаны чиглэлээр:

Мөрдөн байцаах албаны даргын 01 тоот албан даалгавар, Мөрдөн байцаах албаны дэд даргын 486, 655 тоот ажлын чиглэл, үүрэг, дагнасан хэлтсийн дарга нараас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийн дагуу тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн ажил, төлөвлөгөөний биелэлт, 7 хоног, нөхцөл байдлын мэдээ, сахилгын мэдээ, танилцуулга, сар, улирал, хагас жилийн мэдээ тайланг тогтоосон хугацаанд Мөрдөн байцаах албаны эрх бүхий албан тушаалтны нэр дээр хүргүүлэн ажилласан. 

Мөрдөн байцаах албаны “2019 оны хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлт”-ийг алба хаагч бүрт танилцуулан хүрэх түвшинг хангах зорилгоор өдөр бүр алба хаагчдын хийж гүйцэтгэж байгаа ажилд тасгийн даргын зүгээс биечлэн хяналт тавин ажилласан. Мөн сар бүр шийдвэрлэх хэргийн графикийг гарган биелэлтийг тухай бүр тооцон, шийдвэрлэсэн хэргийг санд бүрэн шивж оруулсан эсэх болон өдөр тутмын ажлаа төлөвлөж байгаа байдалд нь тогтмол хяналт тавьж ажиллалаа. 

Цагдаагийн байгууллагын цахим системээс “Од” программ ашиглах зааварчилгааг алба хаагч бүрээр судлуулан 2 удаа сургалт орсон.  Мөрдөгч нараар шалгасан хэргүүдийг 100 хувь шивүүлэхэд анхаарч удирдлагаас ирүүлсэн үүрэг, чиглэлийг мөрдлөгө болгон ажилласан. Од програмд нийт 405 хэргийг шалгах түүвэр төлөвлөгөөг шивж оруулан ажилласан нь нийт хэргийн 100 хувийг эзэлж байна. Тасгийн даргаас алба хаагч нарын шалгаж байгаа хэргүүдэд өдөр тутам хяналт тавьж, төлөвлөгөөний дагуу хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэхэд анхаарч ажилласан.

Мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр

Мөрдөн байцаах тасаг нь 2019 онд нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 453 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 213,  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 101, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 134, бусад газарт шилжүүлсэн 1 гомдол мэдээлэл  байгаа ба нийт шалгаж шийдвэрлэсэн гомдол мэдээллийг хуулийн анхны хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

Мөрдөн байцаах тасаг, хэсэгт нийт  453 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь урьд оны мөн үе /267/-ээс 186 гомдол мэдээллээр буюу 41 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гомдол мэдээлэл өндөр хувиар өссөн нь тухайн онд Мөрдөн байцаах тасаг, хэсгээс 2015-2019 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт 18 насанд хүрээгүй иргэд жирэмсэлж хүүхэд төрүүлсэн, үр хөндүүлсэн тохиолдол бүрийг бүртгэлд оруулан шалгасан, мөн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч 2019 оны 10 дугаар сараас жирэмсний амралт авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалгасантай холбоотойгоор өссөн гэж дүгнэж байна. 

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 213, бусад газар, хэлтэс, тасгаас харьяаллын дагуу шилжин ирсэн 100, нийт 313 хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан 146, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай 111, харьяаллын дагуу 5 хэргийг шилжүүлж, ажиллагаанд 51 хэргийн үлдэгдэлтэй байна. Хэрэг бүртгэлтийн  хэргийн шийдвэрлэлт 83.7 хувьтай.  

Мөрдөн байцаалтын урьд оны үлдэгдэл 6, шинээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 241, харьяаллын дагуу шилжин ирсэн 2, Эрүүгийн цагдаагийн тасгаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж ирүүлсэн 149, нийт 398 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.  

Нийт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргээс шүүхэд шилжүүлэх саналтай 233, хэрэгсэхгүй болгох саналтай 108, нэгтгэсэн 11, бусад газарт харьяаллын дагуу шилжүүлсэн 29, одоо 17 хэргийн үлдэгдэлтэй байна. Мөрдөн байцаалтын 342 хэргийг шийдвэрлэж нийт мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлт 95.7 хувьтай.  

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан нийт 3.695.409.050 төгрөгний хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.749.870.550 төгрөг нөхөн төлүүлсэн, 1.002.210.596 төгрөгний эд хөрөнгө битүүмжилж, хохирол нөхөн төлүүлэлтийн хувь 74.5 хувьтай байгаа нь өмнөх онтой харьцуулахад 14.6 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Мөрдөгч нараас хохирол нөхөн төлүүлэх, нуугдмал өмч хөрөнгийг илрүүлэх чиглэлээр эд хөрөнгийн лавлагаа, банкны лавлагаа болон бусад холбогдох ажиллагааг хийж хэрэгжүүлж ажилласан. 

Эрүүгийн хэрэг, үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдээс шүүхэд шилжүүлэх саналтай  233 хэргийг  прокурорт хүргүүлэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад 100 хувь мөрдөгчийн мэдэгдэл бичиж ажилласан.

Хэрэг бүртгэх албаны чиглэлээр:

Хэрэг бүртгэх тасаг нь 2019 оны эхний 11 сарын байдлаар иргэд, хуулийн этгээдээс гэмт хэргийн шинжтэй 128 гомдол мэдээлэл хүлээн авсанаас 30 буюу нийт гомдол мэдээллийн 19,0 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн, 95 гомдол мэдээлэл буюу 61,0 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо ажиллагаанд 2 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. 

Хэрэг бүртгэлтийн хэргийн талаар:

2019 оны эхний 11 сарын байдлаар урьд оны дугаартай болон энэ оны дугаартай нийт хэрэг бүртгэлтийн 183  хэрэг нээн шалгаж, 25 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг өөр бусад хэрэгт нэгтгэж, 134 хэргийг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэж, одоо ажиллагаанд хэрэг бүртгэлтийн 22 хэргийн үлдэгдэлтэй байна. Нийт шалгасан хэрэг бүртгэлтийн 183 хэргээс 161 буюу 87,9 хувийг шийдвэрлэсэн.

Хэрэг бүртгэлтийн ажлллагаа явуулсан 161 хэргээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 134, өөр бусад хэрэгт нэгтгэсэн 2 үлдэгдэл 22 хэрэг байгаа нь гэмт хэргийн илрүүлэлт 86 хувьтай байна.  

Мөрдөн байцаалтын хэргийн талаар:

Тус тасаг 2019 оны эхний 11 сарын байдлаар хэрэг бүртгэлтийн хэргээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 108, шууд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 26, нийт 134 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсанаас 140 холбогдогчтой 134 хэрэг буюу 100 хувь шүүхэд шилжүүлэн ажилласан.

  Гэмт хэрэг, зөрчлийн улмаас иргэн, хуулийн этгээдэд 167.588.000 төгрөгний хохирол учирсанаас мөрдөн байцаалтын шатанд 155.750.370 төгрөг буюу 92,0 хувийг нөхөн төлүүлж, 109.600.000  төгрөгний хөрөнгийг битүүмжлэн ажилласан. 

Хэрэг бүртгэх тасгаас “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2019 оны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын салбар төлөвлөгөөг батлуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх албанаас зохион явуулсан “Нэг хором” аяныг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулсан. Тус аймагт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт буураагүй тул “Нэг хором” аяныг аймгийн хэмжээнд 2019 оны 06 дугаар сарын 20 ний өдрийг хүртэл үргэлжилүүлэн явуулсан. 

Аймгийн DSB телевизд тус цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, 1 удаа 11 минутын, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч Замын-Үүд сумын орон нутгийн “Халиун” кабелийн телевизэд 1 удаа 12 минутын тодруулга мэдээг өгч нэвтрүүлгүүдийг олон нийтийн сошиал орчинд тавихаас гадна тус тусын телевизээр 21 удаагийн давтамжтай гаргаж олон нийтэд хүргэж ажилласан. 

Сайншанд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сумын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон бусад байгууллагуудтай хамтран /давхардсан тоогоор/ 3500 орчим иргэнд “Нэг хором” аяны зорилгыг ухуулан сурталжилж 7000 орчим тараах материал, санамжийг өгч, 162 аж ахуйн нэгж байгууллагын мэдээллийг самбарт “Бусдын биед хэн ч халдах эрхгүй” зурагт хуудсыг нааж байрлуулсан. 

 “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгуулсан. 

Хэлэлцүүлэгт Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөөлөл, Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын дарга, Төрийн захиргаа, хууль эрх зүйн тасгийн мэргэжилтнүүд, 5 багийн засаг дарга, Улаанбадрах, Өргөн, Эрдэнэ сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга, нийгмийн ажилтнууд, хэсгийн төлөөлөгч, ЦЕГ-ын Хэрэг бүргэх албаны төлөөлөл, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүд, Сум дундын Шүүх, Прокурорын байгууллага, гэрч, хохирогчийг хамгаалах байрны ажилтнууд, Төмөр зам дахь Цагдаагийн газрын Замын-Үүд зангилаа хариуцсан хэсгийн төлөөлөл гэх мэт төрийн болон төрийн бус 11 байгууллагын 30 ажилтан, албан тушаалтан оролцсон.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулгыг иргэдэд бодит байдлаас таниулах зорилгоор богино хэмжээний /1мин 26 сек/ видео-1, алба хаагчидтай хамтран дүрийг бүтээж дуу бичлэгийн “Талант” студиэр 2 мин 36 сек-н видео шторк бэлтгэн нийтийн цахим сүлжээнд байршуулсан. Сургалтыг хүртээмжтэй болгох үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн гэмт хэргийн талаарх видео хичээлийг бэлтгэн сургалтанд ашиглуулахаар 20 ширхэг СД-д хуулбарлан орон нутгийн төр зохиргааны болон хувийн хэвшлийн байгууллага, харъяа сумдаар тараасан.

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд сумын орон нутгийн “Халиун” КВ телевиз дээр улс орон даяар явагдаж буй “Нэг хором” аяны талаар 12 минут 34 секунтын тодруулга мэдээг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Уртнасангийн хамт өгч нэвтрүүлгийг олон нийтийн сошиал орчинд тавихаас гадна тус телевизээр 21 удаа гаргаж олон нийтэд хүргэсэн.

Байгууллага, аж ахуй нэгж, олон нийтийн газруудад Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар таниулсан, түүнээс урьдчилан сэргийлсэн санамж, зурагт хуудас, хуулийн зүйл заалтыг агуулсан боржуруудыг аяны хугацаанд 200 орчмыг байрлуулсан.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр сүүлийн 3 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, энэ төрлийн гэмт хэрэг зөрчилд холбогдсон, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, орчиндоо түгшүүр төрүүлж тус цагдаагийн хэлтэст шалгагдсан нэр бүхий 50 иргэний судалгааг гаргаж алба хаагчдад хариуцуулан 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг, Зөрчлийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахын хор уршиг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж, нийт 38 иргэнээс ахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар бичгээр баталгаа авсан.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ухуулгыг иргэдэд бодит байдлаас таниулах зорилгоор богино хэмжээний /1мин 26 сек/ видео 1-ийг бэлтгэн нийтийн цахим сүлжээнд байршуулж алба хаагчдаар Share хийлгүүлсэн.

 Тараах материалын эхийг бэлтгэх, хэвлүүлэх ажлыг гүйцэтгэж давхардсан тоогоор 14 төрлийн зурагт хуудсыг 6000 ширхэгийг цавуутай цаасан дээр хэвлүүлж  архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагуудад зарагдаж буй архи, пиво, винон дээр нааж байрлуулсан.

Сошиал орчинд аяныг сурталчилсан давхардсан тоогоор 367 төрлийн санамж, 33 төрлийн богино хэмжээний видео, 21 төрлийн нэвтрүүлгийг өөрийн “Сайхан Дэлгэр” нэртэй facebook, “Замын-Үүд цагдаа” нэртэй page хуудсаар байрлуулж аяны хугацаанд нийт 2176 хандалт авч нийт 47 сэтгэгдэл бичигдснээс бүгд эерэг сэтгэгдэл байлаа. Цахим орчинд байлуулсан дээрхи Post-уудад 1820 удаагийн Like дарагдаж нийт 849 удаа шейрлэгдсэн.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

Аймгийн нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлийн тоон үзүүлэлт, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, байршлыг оновчтой тогтоон дулааны болон хүйтний улирлын эргүүлийн нэгдсэн байршилтыг алба хаагчдын саналыг үндэслэн Цагдаагийн газрын даргын тушаалаар баталгаажуулж, Сайншанд сумыг нутаг дэвсгэр хүн амын тоогоор 4 бүс болгож хөдөлгөөнт эргүүлийн 2 чиглэл, явган эргүүлийн 25 чиглэлд маршрут тогтоож, өдөр бүр нэг тасаг нэгдсэн эргүүлд гарч байхаар төлөвлөж, Цагдаагийн газрын даргын нэгдсэн томилгоогоор баталгаажуулж, хэв журам сахиулах эргүүлд давхардсан тоогоор офицер 1045, ахлагч 1357, олон нийтийн цагдаа 52 нийт 2454 алба хаагч 11043 цаг агсамж тусгай хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж гудамж, талбай олон нийтийн газар гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж хяналт тавин ажилласан.

Эргүүлийн үүргийг 1 тасаг 1 өдөрт нэгдсэн эргүүлд гарч эргүүлийн үүргийг оновчтой зохион байгуулсанаар гудамж, талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 15-аар буюу 19,4 хувиар буурч, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 95-аар буюу 1.6 дахин өсч, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн түвшинд байна. 

Эрх зүйн зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу 5372 зөрчил илрүүлж, зөрчил заагдсан 5370 иргэн, 2 аж ахуйн нэгж байгууллагыг 270.743.200 төгрөгөөр торгууль ногдуулж, алба хаагчдаас 178 гэмт хэргийн талаар илтгэх хуудас бичиж, 12 гэмт хэргийг нөхөн болон халуун мөрөөр нь илрүүлж, 28 хэргийг урьдчилан сэргийлж, таслан зогсоож, аймгийн болон Замын-Үүд сум дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлахаар даалгасан нийт 105 иргэнийг олж тогтоон, архины албадан болон сайн дурын эмчилгээнд 18 иргэнийг хамруулж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчил гаргасан 1395 иргэнийг эрүүлжүүлж, 247 иргэнийг баривчлуулсан. 

Цагдаагийн газар нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2377 дуудлага, мэдээлэл хүлээн авч ажилласанаас Нийтийн хэв журам хамгаалах тасаг, хэсгийн алба хаагчид зөрчлийн шинжтэй нийт 880 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасанаас 143 гомдолд зөрчлийн хэрэг нээсэн, 471 Зөрчлийг хялбаршуулсан журмаар 3 хоногт шалгаж шийдвэрлэсэн, 221 гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, 21 гомдол мэдээллийг харьяалалын дагуу шилжүүлж, ажиллагаанд 24 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна.

Цагдаагийн газрын захиргааны журмаар албадан эрүүлжүүлэх, саатуулах байранд гудамж, талбай, олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй явсан, согтуугаар гэмт хэрэг, зөрчил үйлдсэн 1395 иргэнийг эмч, жижүүрийн цагдаа нарын  хяналтанд хүлээн авч аюулгүй байдлыг ханган эрүүлжүүлж, иргэдийн тэмдэглэлийг тухай бүр хөтөлж, иргэдийн хураамж болох 4,847,000 төгрөгийн тооцоог хийж, аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар 247 иргэнийг баривчлуулж, тэдэнд өдөр бүр 2 удаа халуун хоол, цайг хүртээмжтэй олгож эрүүл мэнд, хувийн ариун цэврийг сахиулан хууль тогтоомжид заасан цагийн хуваарийн дагуу ажил, үйлчилгээг үзүүлж, эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан этгээд болон алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавин үүрэг, ажлын чиглэл өгч, баривчлагдсан этгээд нарын хоолны илчлэгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын сорил шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хоолны дээжийг хүргүүлэн улсын байцаагчийн дүгнэлтийг 4 удаа гаргуулсан. 

Эрүүлжүүлэгдсэн иргэнийг хүйсээр нь авч үзвэл эрэгтэй 1294 иргэн буюу 92,7 хувийг, эмэгтэй 101 иргэн буюу 7,2 хувийг эзэлж байна. Ажил эрхлэлтийн байдлаар авч үзвэл: Төрийн албан хаагч 44, хувийн хэвшилд ажилладаг 101, төрийн бус байгууллагын ажилтан 41, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 428, малчин 43, оюутан 8, сурагч 1, тэнэмэл 2, ажилгүй 669, бусад 58 иргэн байна. Эрүүлжүүлэгдсэн шалтгааныг авч үзвэл: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 700, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хаана очихоо мэдэхгүй 275, гудамж талбай олон нийтийн газар ухаангүй унасан 11, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг, зөрчил гаргасан 145, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон 157, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй 107 иргэн байсан. 

Цагдаагийн газрын алба хаагчдын албаны бэлэн байдал, хувцас формын жигдрэлт, албаны бичиг баримт, тусгай хэрэгслийн ашиглалт, хувийн бэлтгэлийг хангуулах зорилгоор Цагдаагийн газрын даргын шийдвэрээр нийт 4 удаа Ц-111 дохиогоор түргэн цугларалт, Алба хаагч нарын цэрэгжилч, жагсаалч байдлыг сайжруулах зорилгоор 12 удаа хувцасны үзлэг, жагсаалын бэлтгэл хийлгэсэн. 

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийн дагуу “Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн үед цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт дадлага, сургуулалтыг алба хаагч нарт 1 удаа төлөвлөгөө гарган хэрэгжүүлсэн. 

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргын нэр дээр сар бүр зохион байгуулагдсан жагсаал цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалт болон тус цагдаагийн газарт бүртгэгдсэн Зөрчил шалган шийдвэрлэх ажлын дүн мэдээ, Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын мэдээ, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчдын ажлын дүн мэдээг тус бүр сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон 30-ны өдөр тус тус хүргүүлсэн.

Тус аймгийн Сайншанд, Замын-Үүд, Улаанбадрах, Айраг, Даланжаргалан сумдын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй тэсэлгээний бодис тээвэрлэлтийн үед нийт 3 удаагийн хамгаалалтанд цагдаагийн 12 алба хаагч, 3 тээврийн хэрэгсэлтэй аюулгүй байдлыг хангаж ажилласан. Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагч нараас Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код-307 заасны дагуу гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээлэл агуулсан 178 илтгэх хуудсыг Эрүүгийн цагдаагийн тасаг, хэсгийн даргад хүлээлгэн өгч шийдвэрлүүсэн.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий болон нэгдсэн, хэсэгчилсэн нийт 16 арга хэмжээг зохион байгуулж, хяналт тавьж зөвшөөрөлгүй цэгт согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа айл өрхийн судалгааг баг тус бүрээр гарган 26 удаа хяналт шалгалтыг зохион байгуулж, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-аар 34 зөрчил илрүүлэн, 30 иргэн, 4 аж ахуйн нэгжийг 2.535.000 төгрөгөөр, зөвшөөрөлгүй тамхи худалдсан 17 зөрчил илрүүлэн 17 иргэнийг 4.100,000 төгрөгөөр торгон 95 литр архи, 145 литр пиво, 125 хайрцаг тамхийг тус тус хураан авч шилжүүлсэн. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын 2018 оны 12 сарын 05-ны өдөр баталсан хуваарь, Замын-үүд сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/75 дугаартай “Нийтийн эргүүл ажиллуулах тухай” захирамжын дагуу нийт 140 байгууллага аж ахуйн нэгжийн 440 ажилтан, алба хаагч, 85 тээврийн хэрэгсэлтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагч нартай эргүүлд гарч ажилласан. 

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын талаар:

Онцгой нөхцөл байдал үүсэн үед Цагдаагийн газраас Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тагнуул, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадуудтай хамтран ажиллах болон Байгалийн гамшиг, осол болсон үед ажиллах, Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, байгалийн гамшиг, осол, аймгийн төв болон сумдын нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах төлөвлөгөөнд тус тус тодотгол хийж 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нууцлал аюулгүй байдлыг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар батлуулж төлөвлөгөөнд тодотгол хийсэн. Аймгийн төвийг өдөр болон шөнийн цагаар бүсчлэн хаах төлөвлөгөөний дагуу 1 удаагийн дадлага, сургуулалтыг нийт алба хаагчдын дунд зохион байгуулсан.   

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-уудыг хэрэгжүүлэх зорилгоор зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилтыг аймгийн мэргэжлийн ангиудтай хамтарч 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр удирдамж, төлөвлөгөөний дагуу сургалт, дадлагыг зохион байгуулж нийт 35 алба хаагч 5 тээврийн хэрэгсэл, 600 м олс, тууз, хүн бүр аранз, агсамж тусгай хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажилласан. 

Энэ онд тус аймгийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээ болох Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс ахмад настануудад хүндэтгэл үзүүлэх нэгдсэн золголт, Сайншанд сумын засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Адуучин-2019” тэмцээн, аймгийн засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Шонхор кросс-2019” бартаат замын уралдаан, Мөнгөн шонхор авто клүбээс зохион байгуулдаг “Мастер кросс-2019”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019.05.23-наас 24-ны өдрүүдийн албан айлчлал, Дорноговь аймгийн “Шигшмэл хурд-2019” хаврын бүсийн хурдан морьдын уралдаан, Сайншанд сумын засаг даргын захирамжын дагуу зохион байгуулсан “Ирээдүйн түмэн эх” 3 насны морьдын уралдаан, Замын-Үүд сумын “Баяртын овоо”-ны тахилга наадам, Сайншанд, Замын-Үүд сумдын засаг даргын захирамжаар “Автомашингүй өдөрлөг”, Мөнгөн шонхор авто клүбээс зохион байгуулдаг “Залуус” авто машины бартаат замын уралдаан, Тус аймгийн Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан, Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ сумдын баяр наадам, “УБТЗ-ын Сайншанд зангилааны 70 жилийн ойн баяр наадам, “Сайншанд сумын 5 баг Зүүнбаян Доншен ХХК–ны 70 жилийн ойн баяр”, “Монголын их тойром-2019” шагайн харваан тэмцээн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019.09.14-наас 15-ны  өдрүүдийн албан айлчлал, “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, сургуулалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019.10.08-наас 09-ний өдрүүдийн албан айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019.09.21-ний өдрийн албан айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019.10.22-23 өдрүүдийн албан айлчлал, ОХУ-н Бүгд найрамдах Тува улсын тэргүүн Шолбан валерьвич Кара-Оол 2019.10.23-24 өдрийн албан айлчлал, тус аймгийн 2019 оны 02 дугаар ээлжийн цэрэг, татлагын үеийн хамгаалалт, Монгол Улсын Ерөнхий сайд 2019.11.22-ны өдрийн албан айлчлал зэрэг нийт 42 удаагийн хамгаалалтанд давхардсан тоогоор 604 цагдаагийн алба хаагч, агсамж, тусгай хэрэгсэлтэй 2536 цаг, 95 тээврийн хэрэгсэлтэй хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж нийтийн хэв журам сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулж ажилласан. 

Тус аймагт мал, амьтаны 2 удаагийн гоц халдварт өвчин тайлангын хугацаанд бүртгэгдсэн. Үүнд Тус аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчин гарч голомтын бүс нутагт 16 өрхийн 599 үхэр, 263 тэмээ, 3742 хонь, 5987 ямаа нийт 10591 толгой мал байгаагаас малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн 5 айл өрхийн 36 үхэр, 12 хонь, 1 тэмээ нийт 49 толгой малыг тусгаарлаад байна. Хяналтын цэгт байгаа 5 өрхийн 121 үхэр, 1335 хонь, 2319 ямаа нийт 3775 толгой малд тарилга хийж, 400 м2 малын хашаа, 340 м2 худаг нийт 740 м2 талбайд ариутгал халдваргүйтэл хийж 2 алба хаагч 21 хоног постонд 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. 

Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Шаргын-Овоо” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ нутагладаг Сүлд багийн иргэн Ц.Батмөнхийн гахайн аж ахуйд үл мэдэгдэх шалтгаанаар 2019 оны 06 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд нийт 13 гахай үхэж Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2019 оны 06 сарын 07-ны өдрийн 19-1437 дугаартай шинжилгээний хариугаар “Африк гахайн мялзан” өвчин болох нь тогтоогдож сумын засаг даргын 2019 оны 06 сарын 07-ны өдрийн А/209 дугаар захирамжаар  хорио цээрийн дэглэм тогтоосон. Африк  гахайн мялзан өвчний 1 голомтод нийт өвчилсөн 50 гахайнаас 13 гахай үхэж, үлдсэн 37 гахайг буудаж мал амьтныг зориудын аргаар устгах зааврын дагуу 2019 оны 06 сарын 08-ны өдөр 18:45 цагт устгаж, ариутгал халдваргүйтгэл хийж хорио цээрийн дэглэм сахиулах постонд 2 алба хаагч 36 цаг үүрэг гүйцэтгэсэн. 

Тус аймгийн нутаг дэвсэрт 2 удаа жагсаал, цуглаан зохион байгуулагдсан. Үүнд: Замын-Үүд суманд 2019 оны 03 сарын 30-ны өдөр хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэлээс хамгаалъя эсэргүүцлийн жагсаал, аймгийн төв талбайд Ардчилсан намаас “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал зэрэг 2 удаагийн зөвшөөрөлтэй жагсаал, цуглаан зохион байгуулагдах үед хэв журам сахиулж, хяналт тавьж хамгаалалт зохион байгуулсан. 

Тус аймгийн Сайншанд суманд Онцгой байдлын Ерөнхий газраас Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яам, Энэтхэг, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах, Олон улсын гамшгаас хамгаалах дадлага, сургуулийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл  зохион байгуулсан. 

Арга хэмжээнд Монгол, Америкын нэгдсэн улс, Бангладеш, Индонези, Казахстан, Киргызстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикстан, Вьетнам, Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израйль, Япон, Шинэ Зеланд, Бүгд найрамдах Солонгос улс, Турк, Их британи зэрэг 21 улсын болон Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар төмөр зам, Авто тээврийн үндэсний төв, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна