/ / ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар 

Цагдаа, дотоодын цэргийн командлагчийн баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалт батлах тухай” А/42 дугаар тушаалаар батлагдсан биелэлт үр дүн тооцох баримт бичгийн жагсаалтын дагуу цагдаагийн газраас улирал, хагас, бүтэн жилээр биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтыг гарган баталж алба хаагчдад танилцуулан улирал, хагас, бүтэн жилээр тайлагнах биелэлтүүдийг хугацаанд нь гарган холбогдох алба, нэгж, хэлтсүүдэд хүргүүлэн ажилласан.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Дорноговь аймгийн Засаг даргын 2019 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт болон аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас гаргасан албан даалгавар, дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллав.

Байгууллагын даргын зөвлөлийн хуралдааны талаар:

 

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар 2019 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг тасаг бүрээс санал авч нэгтгэн нийт 23 ажил, арга хэмжээг хэлэлцэхээр баталж, нийт 20 удаа 118 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж цагдаагийн газрын даргын А дугаартай 40, Б дугаартай 160, нийт 117 тушаал гарган хэрэгжилтийг нь ханган ажилласан. 

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хүний нөөцийн талаар 35, цагдаагийн хугацааны цол олгох талаар 12, сахилга хариуцлага, албаны шалгалтын талаар 39, шагнал урамшуулал олгох талаар 10, сонсгол мэдээлэл хийх талаар 12, бусад 10 асуудлын талаар хэлэлцэн цагдаагийн газрын даргын тушаалаар болон дээд шатны байгууллагаар шийдвэрлүүлэхээр холбогдох алба, нэгжид уламжлан шийдвэр гаргуулан ажилласан.

Хүний нөөцийн бодлогын талаар: 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/135 дугаар тушаалаар тус цагдаагийн газрын орон тоог офицер 94, ахлагч 76, гэрээт ахлагч 4, энгийн 4, нийт 178 орон тоотойгоор баталснаас офицер 5, ахлагч 5, энгийн 1 орон тоо дутуу ажиллаж байна. 2019 оны 03, 06, 09 дүгээр сард ЦЕГ-ын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх мэргэшлийн шалгалтанд 14 иргэнийг судалж материалыг ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлснээс 2 иргэн Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг төгсөн бичиг хэргийн эрхлэгч,бичээч, архивч, харуулын цагдаагийн сул орон тоонд томилогдон ажиллаж, 1 иргэн сонгон шалгаруулалтанд хамрагдаагүй, 2 иргэн шалгалтанд тэнцээгүй, 9 иргэн Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургалтанд хамрагдсан. 

Хууль зүйн сайдын 2016 оны А/146 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Цагдаагийн мэргэшсэн алба хаагч бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд бүрэн дунд боловсролын түвшингийн 2,5+/2/+1,5 жилийн сургалтад суралцаж төгссөн 3 сонсогч томилогдон ажиллаж байгаад Дотоод хэргийн их сургуульд шилжин суралцсан. 

2019 онд офицер албан тушаалд 14, ахлагчийн албан тушаалд 18, алба хаагч томилогдон ажиллаж байна. Офицерийн бүрэлдэхүүнд шинээр орсон 3, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн 1, албанаас дутагдлаар халагдсан 11 алба хаагч байна.  

Үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр 2018 онд А, В дүгнэгдэн ЦЕГ-ын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар баталсан “Албан тушаал дэвшүүлэх” журам /код-909/-ын дагуу албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгүүлж, 19 алба хаагчийг Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж материалыг холбогдох албадад, жагсаалтыг ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хугацаанд нь хүргүүлж офицерийн бүрэлдэхүүн 3, ахлахаар 1 алба хаагчийг дэвшүүлэн томилуулсан.  

Алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор ажлын байр өөрчлөх, шилжин ажиллах хүсэлт гаргасан 8 алба хаагчийн асуудлыг цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн тогтвор суурьшилтай ажиллах талаар үүрэг чиглэл өгч, төрийн албанд шатлан дэвших зарчмыг баримтлан төрийн албыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахад анхаарч ажилласан.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Шагнал, урамшил олгох /код 925/” журам-ын дагуу Ардын Хувьсгалын 98 жил, Цагдаагийн байгууллагын 98 жилийн ой, Цагдаагийн газрын 80 жилийн ойг тохиолдуулан төрийн одон медалиар 7, ЦЕГ-ын шагнал “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр-2, “Жуух бичиг”-ээр-17, “Спортын алдар” тэмдэгээр 1, “Албаны төлөө-I, II, III” зэргийн медалиар 25, аймгийн Засаг даргын шагналаар 13, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналаар 5, Сайншанд сумын Засаг даргын шагналаар 5, Иргэдийн хурлын шагналаар 5, бусад байгууллагын шагналаар 23 алба хаагч, нийт 103 алба хаагчийн шагнуулсан. 

Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ, үр дүнгийн талаар:

Цагдаагийн газраас 2019 онд алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор албаны сургалтын төлөвлөгөөнд 2019 онд мэдвэл зохих хууль тогтоомжийн сургалтаар Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/, Цагдаагийн алба хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрмүүд, ЦБҮАЖурмууд, Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд тавих хяналт зэрэг 17 төрлийн 52 цагийн лекц, 2 цагийн бие даалт, алба хаагчийг хөгжүүлэх сургалтаар “Аз жаргалын үндэс гэр бүл”, “Харилцааны соёл” “Албан хэрэг хөтлөлтийн стандарт”, “Монгол хэл бичгийн сургалт”, “Галт зэвсэгтэй харьцах болон зэвсэггүйгээр тулалдах ур чадвар” зэрэг сургалтыг 42 цагийн лекц, 14 цагийн бие даалт, 4 цагийн дасгал ажлаар хийхээр, дадлагажуулах сургалтаар “Гэмт хэргийг илрүүлэх арга тактик”, “Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй”, “Удирдах ажилтны манлайлал”, “Цус алдалт ба боолт хийж чангалуур тавих”, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ”, “Түлэгдэлтийн үед авах арга хэмжээ”, “Хөлдөлт осголтын үед авах арга хэмжээ” зэрэг сэдвээр 2 цагийн лекц, 4 цагийн бие даалт, 8 цагийн дасгал ажил хийхээр, бие бялдар, бэлтгэлжилтийн түвшинг хангах сургалтаар “Галт зэвсгийн аюулгүй ажиллагаа”, “Галт зэвсгийн хагас задаргаа, угсрах сургалт”, “Албаны галт зэвсэг ашиглах, биедээ авч явах ур чадварын сургалт”, “Бие бялдарыг хөгжүүлэх сургалт” зэрэг сэдвээр 8 цагийн лекц, 80 цагийн дасгал хийхээр тус тус төлөвлөн сургалтыг зохион байгуулан ажилласан. 

Мэдвэл зохих хууль, тогтоомжийн сургалтыг 27 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 3328 алба хаагч, алба хаагчийг хөгжүүлэх сургалтыг 23 удаа зохион байгуулж давхардсан тоогоор  2690 алба хаагч, дадлагажуулах сургалтыг 10 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 1196 алба хаагч, бие бялдарын бэлтгэлжилтийг хангах сургалтыг аймгийн Биеийн тамир, спортын газартай гэрээ байгуулан 7 хоног бүрийн лхагва гарагт 19.00-21.00 цагийн хооронд алба хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх спортоор хичээлүүлэх нөхцөл бололцоогоор ханган бие бялдарын бэлтгэлжилтийг хангах сургалтыг 11 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 1231 алба хаагч тус тус хамрагдсан. Цагдаагийн газрын ахлах албан тушаалын алба хаагчдын дунд “Шилдэг ахлах ажилтан-2019”, Эрүүгийн цагдаагийн тасгаас “Шилдэг эрүүгийн болон хэсгийн төрдөгч-2019”, Замын цагдаагийн тасгаас “Шилдэг зохицуулагч-2019”, мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Прокурорын газартай хамтран “Хэргийн газрын үзлэг-2019” зэрэг алба хаагчдыг хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх ажил, мэргэжлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж эхний 3 байранд шалгарсан алба хаагчдыг шагнаж, урамшуулан, сүүлийн 3 байранд орсон алба хаагчдын цалинг үр дүнгээр 10-20 хувиар бууруулж хариуцлага тооцон ажилласан.Ажлын байрны дасгал, хөдөлгөөн сэдвээр алба хаагчдад сургалт явуулж ажлын өдөр бүр 11.00, 16.00 цагуудад цагдаагийн газрын хурлын танхимд алба хаагч нарт ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийж хэвшсэн.

ЦЕГ-ын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний хүрээнд 2019 онд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв болон бусад алба, нэгж, төрийн байгууллагаас зохион байгуулсан 43 удаагийн сургалтанд 83 алба хаагч сургалтанд хамрагдаж мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн. 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Цагдаагийн сургуульд 06 дугаар сарын 10-наас 24-ны өдрүүдэд “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтанд 1, “Монгол Улс болон БНХАУ-ын хилийн хамтын ажиллагаа” сэдэвт сургалтанд 1 алба хаагч хамрагдаж, Дотоод хэргийн их сургуулийн доктор, магистрын сургалтанд тус бүр 1, 3 жилийн сургалттай эчнээ ангид давхардсан тоогоор 8, 5 жилийн сургалттай ангид давхардсан тоогоор 5 алба хаагч  суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн.       Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу тус цагдаагийн газраас 4 зорилтын хүрээнд 27 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн батлан харьяа хэлтэс, тасагт хүргүүлэн ажиллаж биелэлт үр дүнг тооцоход эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт 91.2 хувьтай, бүтэн жилээр 92.2 хувьтай хэрэгжсэн ба биелэлтийг ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст хүргүүлсэн. “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд тус цагдаагийн газраас хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 14 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн батлан хэрэгжилтийг ханган ажилласан. Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан байгууллагын удирдаж байсан үе үеийн дарга нарын дурсамж, цагдаагийн газрын үйл ажиллагаа, түүхэн замнал, алдар гавъяаг мөнхжүүлсэн 45 минутын “Бидний амжилт-Хөгжлийн түүх” баримтат кино, байгууллагын сүлд дуу “Монгол цагдаа”-ны дууны клипгийг хийлгэн түүхт 80 жилийн ойн хүрээнд хүндэт зочид, төлөөлөгчид, алба хаагч, ажилтан, ахмад ажилтнуудад болон иргэд, олон нийтэд үзүүлж сонирхуулсан.

Байгууллагын 4 дүгээр давхарт албан ажлын чиг үүрэг, онцлог, ахмад ажилтнуудын хэрэглэж, ашиглаж байсан эд өлгийн зүйлсээр музей, алдрын танхимыг шинээр байгуулан ахмад ажилтнууд, нийт алба хаагчдад үзүүлж, сонирхуулах ажлыг зохион байгуулсан.

Цагдаагийн газраас бусдыгаа хошуучлан ажилласан, спорт, урлагийн амжилт гаргасан болон шинэлэг санаа, санаачилга, бүтээлч үйл ажиллагааг дэмжиж зорилгоор сар бүр “Онцлог алба хаагч”-ийг шалгаруулах журам боловсруулан Цагдаагийн газрын даргаар батлуулан ажилласан. Алба хаагч, ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг урин “Бидний бүсгүйчүүд” арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж алба хаагч нарын гэр бүлдээ бичсэн “Чин сэтгэлийн захидал”-ыг гардуулан өгч тэргүүн байранд шалгарсан 1 захидлыг нийт оролцогчдод уншиж танилцуулах, алба хаагчдаас бүрдсэн цахилгаан хөгжмийн хамтлаг урлагийн тоглолт үзүүлэх, нийтийн бүжиг хийх зэрэг үйл ажиллагааг байгууллагын хурлын танхимд зохион байгуулсан. 

Гэр бүлийн өдөр хүрээнд буюу 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газар, Ахмадын хорооны хамтран зохион байгуулсан “Ханьсахын жаргал” арга хэмжээнд тус цагдаагийн газраас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан Д.Цэндийг гэр бүлийн хамт оролцуулж алдаржуулсан. Алба хаагчддад зөв дадал, хэвшил олгох, ахмад ажилтнуудаас суралцуулах зорилгоор Нийтийн хэв журам хамгаалах тасаг болон Эрүүгийн цагдаагийн тасгаас гавьяаныхаа амралтанд гарсан ахмад ажилтнуудыг оролцуулсан “Бидний бахархал” дурсамж, уулзалтыг 2 удаа зохион байгуулж залуу алба хаагчдад зөвлөмж, зааварчилга өгч ажилласан. 

Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ой тохиохтой холбогдуулан тус цагдаагийн газарт ажиллаж байсан ахмад ажилтнууд, үе үеийн алба хаагч нартай “Он цагийн хэлхээс” нэртэй уулзалтыг зохион байгуулсан. “Эерэг хандлагыг төлөвшүүлье” 1 сарын аяныг зохион байгуулах ажлын хүрээнд хувь хүний илтгэгч лектор Э.Энх-Одыг урьж ирүүлж “Хувь хүний харьцаа хандлага” сэдвээр алба хаагчдад 1 цаг лекц уншуулж 48 алба хаагч хамрагдсан. 

Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан 1 алба хаагчийн ажлын арга, туршлага, удирдан зохион байгуулах ур чадвар, байгуулсан алдар гавьяаны талаар өгүүлсэн “Миний түүх” сэдэвт богино хэмжээний нэвтрүүлгийн орон нутгийн телевизтэй хамтран бэлтгэж алба хаагчид болон иргэд, олон нийтэд хүргэн ажилласан.

 Цагдаагийн газарт ажиллаж байгаад гэмт хэрэгтний гарт алтан амиа алдсан 3 алба хаагчийн талаар танилцуулга болон тэдний өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн ажиллаж байсан талаар богино хэмжээний кинонд алба хаагчдад дүр бүтээн алба хаагчид, иргэд олон нийтэд хүргэн сурталчилсан. 

“Байгууллагын соёлд нөлөөлөх үйл, хандлага, сэтгэлгээ”-ний чиглэлээр богино хэмжээний “Байгууллагын соёл гэж юу вэ”, “Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны соёл” гэсэн 2 удаагийн  дүрст танилцуулга бэлтгэж, алба хаагчдад сурталчилж, “Замын-Үүд цагдаа” цахим хуудаст байршуулсан. Дорноговь аймгийн “Мөрдөс гоёсон бүсгүйчүүд” анхдугаар чуулга уулзалтын тус аймгийн Сайншанд хотноо 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Саран хөхөө” театрт зохион байгуулж мөрдөс бүхий дүрэмт хувцастай 24 байгууллагын 320 эмэгтэй алба хаагчид оролцсон. 

Алба хаагч, ажилтныхаа ажил болон хувийн амьдралдаа хандах хандлага, харилцааг эерэгжүүлэх, сэтгэл зүйг засах, эрүүл мэндийг хамгаалах, стресс бухимдлыг бууруулах, алба хаагч хоорондын харилцааг нягтаршуулах чиглэлээр “Соёлч, найрсаг хамт олон” аяныг 1 сарын хугацаатай зохион байгуулж, аяны хүрээнд алба хаагчдыг “Соёлтой, зөв боловсон харилцая”, “Цаг барьдаг алба хаагч”, “Өнгөлөг хувцасласан алба хаагч”, “Өрөө тасалгаандаа цэцэг тарья”, “Цэвэр агаараар амьсгалцгаая” гэсэн уриалга гарган алба хаагч нарыг идэвхжүүлж, арга хэмжээнд идэвхи санаачлагатай оролцсон 1 алба хаагч, 1 ажилтныг шалгаруулж урамшуулсан. Алба хаагчдын дунд “Би тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч”  эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулан дүгнэж, 1-3 дугаар байр эзэлсэн алба хаагчдын сарын үндсэн цалинг 10-20 хувь нэмж урамшуулсан.  

 “Үргэлж тантай хамтдаа” соён гэгээрүүлэх өдөрлөгийн төлөвлөгөөг ЦЕГ-ын “Сүлд” чуулгатай хамтран гарган ЦЕГ-ын даргаар батлуулан 2019 оны 07 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд Сайншанд, Алтанширээ суманд зохион байгуулан ажиллалаа. 

Гэр бүлийн өдрийн хүрээнд алба хаагчдын гэр бүлийн  дунд “Чанга шивнээ” хөгжөөн тэмцээнийг зохион байгуулсан. Хүүхдийн баярын өдрөөр байгууллагын алба хаагч, ажилтнуудын дунд “Аав, ээж, би” тэмцээнийг зохион байгуулан шилдэг багийг шагнаж урамшуулсан. “Аз жаргалын үндэс гэр бүл” арга хэмжээний хүрээнд сургалт, гэр бүлийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, “Үлгэр жишээ гэр бүл”-ийг шалгаруулж, алба хаагч болон тэдний гэр бүлд магтаал, урмын үгтэй “Итгэл найдварын ил захидал” гардуулах нөлөөллийн арга хэмжээг зохион явуулсан. 

Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ар талд байрлах “Цагаан шонхор” байрны 3 дугаар давхарт байрлах 5 өрөөг хэсгүүдэд хувиарлан өгч, хэсгийн алба хаагчдын өөрсдийн дотоод нөөц бололцоогоор засаж тохижуулах болзолт уралдааныг 1 сарын хугацаатай зарлаж, идэвхи санаачлагатай оролцсон алба хаагчдыг шагнаж урамшуулсан.

Эрүүгийн цагдаагийн тасгаас алба сурталчилах сарын аяны хүрээнд “Тохилог өрөө” болзолт уралдааныг зарлан зохион байгуулсан уралдаан алба хаагчид идвэхтэй оролцон өрөө, тасалгаагаа тохижуулсан ба Замын цагдаагийн тасгийн алба хаагчдын тохижуулсан өрөө тэргүүн байранд шалгарсан. 

“Хамарын хийд, Хан-Баянзүрх хайрхан уул”-ын чиглэлд Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 34 алба хаагчийг, гэр бүлийнх нь хамт, 2019 оны 01, 03 дугаар саруудад 2018 онд хамт олноо хошуучлан ажиллаж байгууллагын шилдэг алба хаагчдаар шалгарсан, болон спортын уралдаан тэмцээнд нийлбэр дүнгээр тэргүүлсэн багийн хамт олон зэрэг 18 алба хаагчийг 2 удаа Хөвсгөл аймгийн чиглэлд, Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээг идэвхи зүтгэл гарган ажилласан 9 алба хаагчийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд, Замын-үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс 2019 оны эхний хагас жилээр эрхэлдээ ажилдаа идэвхи зүтгэл гаргаж, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан ахлах албан тушаалын нэр бүхий 7 алба хаагчийг БНХАУ-ын Эрээн хот, Сайхан талын чиглэлд тус тус аялуулсан. 

“Би цэвэр бичигтэн” хичээнгүй бичгийн уралдааныг зохион байгуулах удирдамжийг 2019 оны 02 удгаар сарын 13-ны өдөр батлан Замын-Үүд, Айраг, Хатанбулаг сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, тасагт хүргүүлэн зохион байгуулсан. 

Цагдаагийн газрын “Урлагийн наадам”-ыг 5 төрлөөр зохион байгуулж, шалгарсан төрлүүдийг Дундговь аймагт зохион байгуулагдсан говийн бүсийн урлагийн наадамд оролцуулж нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн. 

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр хамруулах, хөдөлгөөний эвсэлтэй болгох, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн газрын алба хаагчдийн дунд “Цэнгээнт бүжгийн” тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны  өдөр зохион байгуулж 6 багийн 24 алба хаагчид Хүмүүн төрөлхтөн, Задгай цагаан, Ёохор, Гурван тамирын уянга, Уран вальс, Школны вальс, Полька 7 бүжиг бүжиглэн өрсөлдөж 1-3 байрыг шалгаруулсан. 

Цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчдыг 5 багт хуваарилан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Албаараа гоёсон бүсгүй” арга хэмжээг зохион байгуулж багуудын хооронд ардын уламжлалт зан заншлын талаарх мэдлэгийг сорьсон “Монгол наадгай”, гар бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулж, эмэгтэй алба хаагчид цахилгаан хөгжмөөр мэндчилгээ дэвшүүлсэн.    

Дорноговь аймгийн яруу найрагчдын “Хурмаст тэнгэр” төвтэй хамтран цагдаагийн газрын нийт алба хаагчдын дунд “Цагаан шонхор” яруу найргийн наадмыг зохион байгуулсан уг уралдаан нийт 107 алба хаагч дурын сэдвээр 8 мөртөөс дээш шүлэг бичиж оролцсоноос 1 дүгээр шатанд шилдэг 6 шүлгийг шалгаруулан, нийт алба хаагчдад уншиж сонордуулан эхний 3 байрны шүлгийг шалгаруулан тэргүүн байранд шалгарсан алба хаагчид цагаан шонхор шувууны дүрс бүхий дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан. 

Үндэсний хэл, бичгээ сурч, судлахад хамт олноо улирдан зохион байгуулсан, хамт олноороо амжилт гаргасан байгууллагаар тус цагдаагийн газар шалгарч “Монцамэ” агентлаг, “Хүмүн бичиг” сонины “Хүндэт батламж”-аар шагнагдсан. 

ЦЕГ-ын дэд даргын баталсан “Зөв хэвшил, хандлага” 2 аяны хүрээнд аймгийн Прокурорын газрын шаардлагад зөрчил заагдсан 48, арга хэмжээ тооцуулах, зөрчил арилгуулах тухай албан бичигт нэр заагдсан 40 алба хаагчийн судалгааг гаргаж, аймгийн прокурор 2 удаа тус бүр 4 цагийн сургалт зохион байгуулж, зөрчлийн хэрэг шалгах эрх бүхий алба хаагчаас баталгаа авч, дахин алдаа дутагдал гаргахгүй ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн.

201-2019 онд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээзөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдын судалгааг гарган, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл сэтгэл хандлага” ТББ-ын сэтгэл зүйчтэй ярилцлага хийлгэн, алба хаагч нараас стресс үүсэж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор стрессийн судалгаа авах, стрессийг даван туулах, стрессгүй ажиллаж амьдрах талаар зөвлөгөө өгч, нийт алба хаагчдад “Стрессгүй амьдрах арга ухаан” Ажлын байрны стрессийг бууруулах нь”, “Алба хаагчдын манлайлал эерэг харилцаа хандлага” сэдэвт 2 удаагийн сургалт хийж, арга хэмжээнд нийт 124 алба хаагч хамрагдсан. 

Алба хаагчдын ёсолж хүндэтгэх, цэрэгжилч, жагсаалч байдал, албаны дүрэмт хувцасыг цэвэр үзэмжтэй, дүрмийн дагуу өмсч эдэлж байгаад хяналт тавин ажиллаж зөрчил гаргасан алба хаагчдыг зөрчлийг засуулж, жагсаалын бэлтгэл хийлгэн ажилласнаар зөрчил гаргах алба хаагч багассан. ЦЕГ-ын даргын 2019 оны А/196 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан “Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм”, “Цагдаагийн хүрээний дүрэм”, “Цагдаагийн эргүүл харуулын дүрэм”-ээр 160 ширхэг гарын авлага бэлтгэн нийт алба хаагчдад тараан өгч, сургалт зохион байгуулан ажилласан. 

Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын нэрэмжит Номын сантай хамтран “Номын өдөрлөг”-ийн арга хэмжээг зохион байгуулж алба хаагчид гэрээр ном олгох тасгаар үйлчлүүлж хэвшээд байна. 

Аймгийн Музей сургалт судалгааны төвийн сан хөмрөгчөөр музейн үзмэрийн талаар яриа таниулга хийлгэж, алба хаагчид музейн үзмэртэй танилцаж, музейд байрлах  Чингисийн 9 хөлт цагаан тугны дагуул туг “Хангал эхт цагаан туг”-д хүндэтгэл  үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж нийт алба хаагчдыг хамруулсан. 

Аймгийн “Саран хөхөө” театрын дарга Монгол Улсын гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдоржийг урьж дэлхийн сонгодог зохиол, жүжгүүдийн талаар алба хаагчдад мэдээлэл хийлгэж, алба хаагчдад өөрийн зохиосон номын дээжээс дурсгал болгон гардуулсан. 

Алба хаагчдын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хэрхэн хуримтлалыг бий болгох талаар мэдлэг олгох “Санхүүгийн мэдлэгтэй хүн” сэдвээр Төрийн банкны ажилтнууд сургалт мэдээлэл хийсэн.

Нутгийн удирдлагад уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар: 

Олон нийтийн цагдаагийн нарын дүрэмд заасан үүрэг гүйцэтгэлийн талаар аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргад танилцуулан 2019 онд 1 ажилтны урамшуулалыг 340.000 төгрөг болгон эрүүл мэнд нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэн ИТХ-ын тогтоолд өөрчлөлт оруулж олон нийтийн цагдаа нарын хийж гүйцэтгэсэн ажлын тайланг сар бүр хүргүүлэн урамшууллыг олгуулсан. 

Аймгийн Засаг даргад тус аймагт үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа 17 олон нийтийн цагдаа нарын албаны дүрэмт хувцасны зардлыг шийдвэрлүүлэх талаар танилцуулга хүргүүлэн 17 олон нийтийн цагдаа нарыг хувцасыг сумдын Засаг даргааар шийдвэрлүүлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Mon Lain ХХК-д захиалан хийлгэж дүрэмт хувцасаар хангасан. 

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хуралдаанаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд манлайлагчдыг шалгаруулах” уралдааны /2500000 төгрөгийн шагналын сантай/ удирдамжийг батлуулан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 15 хүртэл хугацаанд зохион байгуулахаар сурталчилсан. Уралдааныг 5 бүлэгт хуваан сумдын ГХУСАЗСЗ, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн цагдаа, сумдын засаг захиргааны нэгж баг, ноцтой гэмт хэргийг илрүүлсэн төрийн тусгай алба хаагч гэсэн чиглэлээр болзол шалгуурыг гаргасан.

Аймгийн засаг даргын 2017 оны А/606 тоот захирамжийн биелэлтэд хяналт тавин ажиллаж Сайншанд, Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран сумдын ГХУСАЗСЗөвлөлөөс бод малыг урьд онд  хүзүүвчилсэн гэрэл ойлгогч бүхий хүзүүвч муудаж чанараа алдсныг солиулах, шинээр нэмэгдсэн малыг хүзүүвчлэх болон хүзүүвчийг шинэчлэх ажилд зарцуулагдах 3.200.000 төгрөгийг шийдвэрлүүлсэн.

Аймгийн Даатгалын холбоотой хамтран Сайншандаас Улаанбаатарын чиглэлийн босоо тэнхлэгийн замд 2 цэг дээр жолооч нарын нойрыг сэргээх анхаарлыг төвлөрүүлэх зорилго бүхий “Замын дэржигнүүр”-ийг стандартын дагуу 2 талдаа нийт 36 метр 8.000.000 төгрөгийн үнэтэйгээр хийж гүйцэтгэж ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10/35 дугаартай тогтоолоор иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, энэхүү ажилд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор камержуулах аяныг зохион байгуулан ажиллаж байна.

Сайншандаас Улаанбаатарын чиглэлийн босоо тэнхлэгийн замд байрлуулсан 3 ширхэг модель машин, модель цагдаа-5, мэдээллийн самбар 10 ширхэгийг өнгө үзэмжийг шинэчлэх наалтыг хэвлүүлэх ажилд зарцуулах 2.7 сая төгрөгийг аймгийн ГХУСАЗСЗөвлөлөөс шийдвэрлүүлсэн.

Аймгийн Засаг даргаас Сайншанд сумын 2-р багийн “Гоёо мэнд” өрхийн эрүүл мэндийн төвийн байрыг түр хамгаалах байрны зориулалтаар цагдаагийн газарт шилжүүлэн өгч барилгын засвар, гадна хашаа хийх, телекамер байршуулах, дотоод тохижилт зэрэгт 24.7 сая төгрөгийг шийдвэрлэн тохижилтын ажил бүрэн хийж дуусган 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс үйл ажиллагааг эхлүүлэн ажилласан. Түр хамгаалах байрны гадна талын тохижилтод зориулан аймгийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс 2.088.220 төгрөгний үнэ бүхий хүүхдийн тоглоомыг хүлээлгэн өгсөн.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, сургалт сурталчилгаа, олон нийтийн цагдаагийн урамшууллын зардалд аймгийн салбар зөвлөлөөс 99.446.000 төгрөгийг шийдвэрлүүлэн зарцуулж ажилласан. 

Аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулиудын дунд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулж тэмцээнд шаардагдах зардал болох 1,300,000 төгрөгийг шийдвэрлүүлэн тэмцээнд 8 сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.

Цагдаагийн газрын барилгыг 1 давхараар нэмэх өргөтлөгийн ажлын зардлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргад хүсэлт гаргасны дагуу “Дорноговь их хөгжил сан” төрийн бус байгууллагаас өргөтлийн ажлын зардалд 250.0 сая төгрөгийг шийдвэрлэн өгсөн ба  барилга, угсралтын ажлыг “Эвийн гэрээ” ХХК хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээн авсан. 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 500.0 мянган төгрөгний санхүүжилтийг шийдвэрлүүлэн 2500 ширхэг сурталчилгааны материал зурагт хуудсыг хэвлүүлэн хууль хяналтын байгууллагын нэгдсэн зөвлөгөөн, сумдад болсон хууль хяналтын байгууллагын нэгдсэн өдөрлөгийн үеэр иргэдэд тараах ажлыг зохион байгуулж сурталчилсан.

Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Устгал 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дорноговь аймагт хийж гүйцэтгэх ажлын салбар төлөвлөгөөг батлуулан арга хэмжээнд зарцуулагдах 890.000 төгрөгийг ГХУСАЗСЗ-өөр шийдвэрлүүлэн аймгийн Мэргэжлийн хяналт, Прокурорын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчны газартай хамтран зохион байгуулан ажиллаж байна.

“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг аймгийн ГХУСАЗСЗ хамтран 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд зориулан ЗДТГ, ГХУСАЗСЗ-өөс “Гэр бүл, хүүхэд, хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой хууль, эрх зүйн баримт бичгийн эмхтгэл” номыг 200 ширхэгийг 3,5 сая төгрөгийг шийдвэрлүүлэн хэвлэж оролцогчдод тараасан. Мөн тус зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан “Ногоон гэрэл цагаан шугам 2019” тэмцээнд 1.000.000 сая, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудалд бидний оруулах хувь нэмэр” сэдэвт уран илтгэлийн уралдаанд 300.000 мянган төгрөгийг шийдвэрлүүлэн ажилласан.

"Хүүхэд хамгаалагч" эргүүлийн танилцуулга, сургалтны үйл ажиллагаанд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын зардлаас 1584,0 сая төгрөг шийдвэрлүүлсэн. 

“Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны хурлаар орсон 8 хүүхдэд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын зардлаас 6,5 сая төгрөгийг шийдвэрлүүлэн хариу тусламж үйлчилгээнд хамруулсан.

Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Хэргийн газрын үзлэг-2019” мэргжил, ур чадварын уралдааныг зохион байгуулахад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 1.0 сая төгрөгний хөрөнгийг шийдвэрлэж аймгийн Шүүхийн шинжилгээний алба, Прокурорын газартай хамтран зохион байгуулсан. 

Төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар: 

Аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилд Хууль зүйн хороо, хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх”  зөвлөгөөнийг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн тамгын газрын хурлын танхимд зохион байгуулсан.  

Аймгийн хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын “Нээлттэй хаалганы”  өдөрлөгийг Сайншанд сумын гэр бүлийн талбайд иргэдийн дунд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14.00-17.00 цагийн хооронд зохион байгуулан хууль эрх зүйн салбарын 10 байгууллага оролцон зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх 6 санал хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлэн ажилласан.

Аймгийн ГХУСАЗСЗ-өөс орон нутгийн иргэдэд төрийн бодлого шийдвэрийг сурталчлан таниулах, үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч холбогдох шийдвэр гаргах, салбар зөвлөлийн дарга болон гишүүд суманд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  “Иргэдээ сонсъё өдөрлөг” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 15 хүртэл хугацаанд сумдад зохион байгуулж ажилласан. Арга хэмжээний үеэр салбар зөвлөлөөс зохион байгуулсан ажлаа иргэдэд тайлагнах, мэдээлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр тус аймгийн 14 суманд ажиллаж 1791 иргэн уулзалт ярилцлаганд хамрагдсан. Уулзалтын үеэр аймгийн иргэний зөвлөлөөс цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааны талаар санал асуулга 10 төрлийн асуумжаар авсан. 

Цагдаагийн газраас санаачлан гаргуулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, Хөршийн хяналт” зэрэг 3 төрлийн дэд хөтөлбөрийн хүрээнд 2019 онд хэрэгжүүлсэн ажлын төлөвлөгөөний биелэлтийг гарган төрийн мэдээллийн цахим санд хугацаанд нь тайлагнасан.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр аймгийн дэд хөтөлбөр, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулах ажлыг аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасаны дагуу сүүлийн 3 жилд үйлдэгдсэн дээрх төрлийн гэмт хэргийн судалгааг гарган танилцуулгын хамт аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэст тус тус хүргүүлэн ИТХТ-ын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар батлуулсан.  

Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний орон нутагт хэрэгжүүлэх ажлын 35 заалт бүхий төлөвлөгөөнд заагдсан ажил арга хэмжээг хэрэгжүүлэн 2019 оны байдлаар 95.7 хувийн биелэлттэй байна. 

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хуралдаанд “Шинэ жил”, “Сар шинэ 2019”, “Сар шинэ-гэрээгүй зорчигч тээвэр”, “Хурд”, “Нэг хором” аян, “Байгалиа хамгаалья”, “Бодис”, “Бяцхан зорчигч”,”Эко-2019, “Хичээлийн шинэ жил”, “Яараад яахав дэ”, Ойлгоё хүндэлье” зэрэг аян нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгууллагдсан ажлын талаар тайлант хугацаанд танилцуулан зохион байгуулсан. 

“Ломбард” “Шатахуун түгээх станц”, Хяналт-Шалгалт”,”Архаг архичин”, “Камер”, “Орц хонгил”, “Архины хамааралтай иргэд” зэрэг тусгай арга хэмжээг зохион байгуулан, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах 88 албан мэдэгдлийг аж ахуйн нэгж байгууллагад өгч, биелэлт үр дүнг тооцон гудамж талбай, олон нийтийн газар болон ахуй хүрээнд үйлдэгдсэн 45 зөрчлийг илрүүлж арилгуулсан. 

Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, мэдээлэл, сурталчилгаа 298, уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага 22, өдөрлөг 34, уралдаан тэмцээн 24 нийт 378 удаагийн ухуулга, яриа сургалт сурталчилгаа хийж 23088 иргэнийг хамрууллаа. 

Аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/366 дугаартай захирамжийн дагуу Сүм хийдийн дэргэдэх сургалтын байгууллагуудад хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Боловсрол, соёл урлагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг 7 байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж хяналт шалгалтын үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулж байгаа 11 шашны байгууллага хамрагдсан. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжид заасны дагуу улсын хэмжээнд хэрэгжиж байгаа "Хүүхэд хамгаалагч" төслийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газруудтай хамтран Сайншанд сумын нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цагдаагийн газрын даргын тушаалаар томилогдсон 2 “Хүүхэд хамгаалагч” нартай дөрвөлсөн гэрээ байгуулан үйл ажилласан. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газраас эмхэтгэн гаргасан "Гэр бүл, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой хууль, эрх зүйн баримт бичгийн эмхтгэл" номыг "Хүүхэд хамгаалагч" эргүүлийн үүрэг гүйцэтгэх ажилтнуудад гардуулан өгч, цаашид мэргэжил арга зүйгээр ханган ажилласан. 

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтануудыг аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын баталсан хуваарийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гудамж талбай, олон нийтийн газруудад хяналт тавьж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар ханган цагдаагийн алба хаагчийн хамт эргүүлд үүрэг гүйцэтгүүлэн эхний 11 сард нийт 114 байгууллагын 1162 иргэн эргүүлд үүрэг гүйцэтгэсэн. 

Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн А/143 дугаартай захирамжийн хэрэгжилтийг шалгах зорилгоор Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудад “Камер шалгалт” арга хэмжээг зохион байгуулж хяналт, шалгалтанд нийт 148 аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсанаас 25 аж ахуйн нэгж байгууллагад телекамерын зөрчил, дутагдал илэрснийг фото зургаар баримтжуулж материалжуулж зөрчлийг арилгах талаар үүрэг, ажлын чиглэлийг хүргүүлээд байна.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн бодлогыг тодорхойлох, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний а

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна