/ / БАГИЙН ИРГЭДТЭЙГЭЭ ЧѲЛѲѲТ ЯРИЛЦЛАГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

БАГИЙН ИРГЭДТЭЙГЭЭ ЧѲЛѲѲТ ЯРИЛЦЛАГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Сайншанд сумын 3-р багийн ажлын албанаас архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах сэдвээр сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

1. "Ойлгоё Хүндэлье" аяны хүрээнд "Гэр бүлийн хүчирхийлэл"-тэй тэмцэх, гэр бүл хайртай дотны хүмүүсээ ойлгон хүндлэх, хүчирхийллийн эсрэг иргэн бүр мэдээлэх үүргээ биелүүлэх тухай

2. Архидан согтуурахтай тэмцэх, архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг багасгах санал уламжлах, архины хамааралтай иргэдийг хорт зуршлаас салахад нь хуулийн байгууллага болон, багийн ажлын алба, АА тѳвтэй хамтран ажиллах тухай

3.Авлига, хүнд сурталтай тэмцэх, түүнийг зохих шатанд мэдээллэж иргэд олон нийтийн хяналт, мэдээллийг сайжруулан Авлигыг таслан зогсоох тухай

4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бусад мэдээлэл хийж чѳлѳѳт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх цагийн хуваарийг багасгаж ѳгѳхийг санал нэгтэйгээр хэлэлцэн зохих шатанд уламжиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна