/ / ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЦАХИМ ВИДЕО СУРГАЛТЫГ БЭЛТГЭН ИРГЭДЭД ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

ТОДОРХОЙ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ЦАХИМ ВИДЕО СУРГАЛТЫГ БЭЛТГЭН ИРГЭДЭД ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Тус цагдаагийн газрын алба хаагчид гэр бүлийн хүчирхийлэл, залилан мэхлэх, кибер гэмт хэрэг, зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, хөрөнгө завших, цэргийн гэмт хэрэг зэрэг сэдвүүдээр видео сургалт бэлтгэн DVD-д хуулбарлан Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж байгаа 46 томоохон аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэн биелэлтийг тооцон ажиллаж байна.Ажил, хөдөлмөр эрхэлдэггүй иргэдэд харъяа багийн ажлын албаар дамжуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг зохион байгуулж байна.Тус цагдаагийн газраас санаачлан 2017 онд Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, Хөршийн хяналт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг, 2019 оны 11 дүгээр сард "Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх", "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" зэрэг дэд хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Дээрхи хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд иргэд олон нийтэд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар видео сургалтыг бэлтгэн иргэдэд хүргүүлэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна