/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "НОГООН ГЭРЭЛ, ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "НОГООН ГЭРЭЛ, ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх" аймгийн дэд хөтөлбөрт тусгагдсаны дагуу сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтран аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд "Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээнийг сумдаар бүсчлэн зохион байгуулсан. Бүсээс шалгарсан Замын-Үүд сумын ЕБ-ын 1,3 дугаар сургууль, Хатанбулаг, Хөвсгөл, Айраг, Иххэт сумдын ЕБС, Сайншанд сумын ЕБ-ын 3,5 дугаар сургуулийн нийт 8 багийн сурагчид оролцсон аймгийн аварга шалгаруулах "НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН"-ийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Саранхөхөө театр зохион байгууллаа.Тус тэмцээнд "ТУСГАЙ" байрыг Хөвсгөл сумын ЕБС-ийн "Хутагт" баг, "ГУТДУГААР" байрыг Замын-Үүд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн "Соёмбо" баг, "ХОЁРДУГААР" байрыг Хатанбулаг сумын ЕБС-ийн "Гарц" баг, "ТЭРГҮҮН" байрыг Замын-Үүд сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн "Зохицуулагч" баг тус тус эзлэж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна