/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ХАНГАЛ ЭХТ ЦАГААН ТУГАНД" ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

"ХАНГАЛ ЭХТ ЦАГААН ТУГАНД" ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төвийн үзмэрийн танхимд байрлуулсан Мэргэн вангийн хошуунд тахиж байсан “Хангал эхт цагаан туганд” цагдаагийн газрын алба хаагчид хүндэтгэл үзүүллээ. Тус аймгийн музей, сургалт, судалгааны төвийн үзмэрийн танхимд эзэн богд Чингис хааны төрийн есөн хөлт цагаан тугийн дагуул найман тугийн нэг бий. Эзэн Чингис хаан хийгээд түүнийг залгамжлагч хаадууд харь улсыг дайлаар мордож, эзэнт улсаа төвхнүүлэн байхдаа Их сүлдний шүтээнийхээ дагуул тугаа улсынхаа хилийг дагуулан байршуулж, улс гэрээ хамгаалдаг байжээ.Энэ туг нь Чингис хааны сүлд шүтээний нэг бөгөөд үүнийг тугчин удмынхан 300 гаруй жил тахиж хамгаалж ирсэн түүхтэй.Эдүгээ энэхүү сүлд шүтээн нь аялал жуулчлалаар ирсэн хэн бүхний сонирхлыг татсан, түүхийн ховор нандин үзмэр, хосгүй өв болон хадгалагдаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна