/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / #ОЙЛГОЁ-#ХҮНДЭЛЬЕ АЯНД НЭГДЭЦГЭЭЕ.

#ОЙЛГОЁ-#ХҮНДЭЛЬЕ АЯНД НЭГДЭЦГЭЭЕ.

НҮБ-ын санаачилгаар дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийг өчигдөр хийлээ.Тус аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой бөгөөд жил бүр тодорхой уриан дор дэлхийн 180 гаруй улс орон охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.

Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын хүн амын сан, Монгол Улсын Жендерийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, үндэсний болон олон улсын шинжээчид 22 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аяны энэ жилийн уриа нь "Ойлгоё, хүндэлье".

Энэхүү уриа нь жендерт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэх, жендэрийн талаархи хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголцол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж буйн илэрхийлэл юм. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна