/ / МӨРДӨС ГОЁСОН БҮСГҮЙЧҮҮД АНХ УДАА ЧУУЛЛАА.

МӨРДӨС ГОЁСОН БҮСГҮЙЧҮҮД АНХ УДАА ЧУУЛЛАА.

Төрийн цэргийн болон хууль сахиулах, тусгай чиг үүргийн байгууллагын мөрдөс гоёсон бүсгүйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сайншанд хотод зохион байгууллаа.

Чуулга уулзалтад аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын газар, Хилийн 0168, 0129, 0108 дугаар анги, Зэвсэгт хүчний 336 дугаар анги, 281, 090, 253 дугаар салбар, Дорноговь аймаг дахь Гаалийн газар, Замын-Үүд сум дахь Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Замын-Үүд сум дахь Хилийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Санхүүгийн хяналт аудитын алба, Сайншанд өртөө, Барилга, ашиглалт, үйлчилгээний III анги, Дохиолол холбооны III анги, Зүтгүүрийн депо, Замын IY анги зэрэг нийт 24 байгууллагын 320 эмэгтэй алба хаагч оролцов.

“Мөрдөс гоёсон бүсгүйчүүд” чуулга уулзалтад аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр нар мэндчилгээ дэвшүүлэн зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Чуулга уулзалтад МЭХ-ны гүйцэтгэх захирал, сэтгэл судлалын ухааны доктор А.Алтанчимэг “Хандлагын хүч” илтгэл, “Хан голомт консалтинг” ХХК-ын захирал Илтгэгч Т.Азбаяр “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Scuti” нүүр будалтын студийн сургалтын төвийн захирал Э.Эрдэнэсувд “Төрийн албан хаагчийн харагдах байдлын стандарт”, Монголын эмэгтэйчүүдийн холбооны 2019 оны соёлыг түгээгч, Авьяаслаг Монголчууд шоуны алтан базерын эзэн Б.Нарандэлгэр “Соёлын өв ба үнэт зүйл”, Дорноговь аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Б.Сэмжидтуяа “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавьсан юм.

Эх орноо хамгаалах аюулгүй байдлыг ханган хууль сахиулах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх цаг наргүй албанд эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн нэр төртэй зүтгэж байгаа нийт мөрдөс гоёсон бүсгүйчүүддээ ажилд нь амжилт, гэр бүлд нь эрүүл энхийг хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна