/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ОРОН СУУЦНЫ ОРЦ ХОНГИЛ, ДЭЭВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

ОРОН СУУЦНЫ ОРЦ ХОНГИЛ, ДЭЭВЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

Замын-Үүд сумын  дундын цагдаагийн хэлтсийн НХЖХХ-ээс тус сумын нутаг дэвсгэр дэх орон сууц, барилга, байгууламжийн орц, хонгил, дээвэрт хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тогтоох, зөрчлийг арилгуулах чиглэлээр "Хяналт" тусгай арга хэмжээг цагдаагийн хэлтсээс зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулдаг Эвт-64, Зуу зуу, Талын өргөө, Мандах наран, Баянбүрд, Гэгээн хотхон, 210 дугаар байр зэрэг СӨХ-ууд байрны дээврийн гарцуудад гэрэлтүүлэг нэмж тавин, цоож, төмөр хаалт хийж зөрчлөө арилгаад байна.

Бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, тусгай арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа СӨХ-уудаас үлгэр дуурайлал авч, дараагийн байгууллагууд энэ чиглэлийн ажлаа идэвхижүүлэхийг уриалж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна