/ / ХУУЛЬ БУС АРХИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАЛТ ХИЙЖ АЖИЛЛАВ.

ХУУЛЬ БУС АРХИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАЛТ ХИЙЖ АЖИЛЛАВ.

Тус цагдаагийн хэлтсийн хэсгийн дарга, ахлах албан тушаалтнууд хуваарийн дагуу өдөр бүр ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа алба хаагч нарын хамт Замын-Үүд суманд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн стандартын шаардлага хангаагүй хямд үнээр зарагддаг “Улаан бөглөөт” гэх архийг гар дээрээс хууль бусаар борлуулах зөрчлийг талсан зогсоох, иргэдийг архи хэтрүүлэн хэрэглэх, хордож нас барах, бусдын эрх, эрх чөлөөг зөрчих эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн дарга, ахлах байцаагчийн зүгээс зөрчилд холбогдсон нэр бүхий 3 иргэнтэй 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр биечлэн уулзаж, зөрчил давтан гаргахгүй байх баталгаа авч, цагдаагийн хэлтсийн 16 дугаартай албан шаардлагыг гардуулан өглөө.

Цаашид шаардлагын биелэлтэд тогтмол хяналт тавин ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна