/ / ЗАМ ДАВАА ГҮВЭЭ ХААГДАЖ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЧ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.

ЗАМ ДАВАА ГҮВЭЭ ХААГДАЖ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЧ БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр ихэнх нутгаар маргааш буюу 28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 20-24 м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа ба зам, даваа гүвээ хаагдаж, зам дагуу халтиргаа гулгаа үүсэж байгаа тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг #онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонссон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Мөн иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг #анхааруулж байна

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна