/ / ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэднээр холбогдох журам, хууль эрх зүйн актыг судлуулах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд сурагчдыг татан оролцуулах зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээнийг 5 төрлийн даалгавартайгаар зохион байгуулснаас тэргүүн байрыг 1-р сургуулийн “Бүтэн зүрх” баг, дэд байрыг 3-р сургуулийн “Гинжийг тасал” баг, 3 дугаар байрыг 2-р сургуулийн “Big family” баг тус тус эзэлж, сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан 3-р сургуулийн багш М.Баяржавхлан “Шилдэг удирдагч багш”-аар, 2-р сургуулийн өсвөрийн сэргийлэгч Э.Сарангоо “Шилдэг өсвөрийн сэргийлэгч”-ээр тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

Тэмцээнд шаардлагатай зардлын төсвийг тус сумын ГХУСАЗСалбар зөвлөлөөр шийдвэрлүүлж, 3 сургуулийн бүлгэмийн сурагчдад “Өсвөрийн сэргийлэгч” таних тэмдгийг гардуулан өглөө.

Урьд өмнө зохиогдож байсан тэмцээнүүдээс ялгарах онцлог нь Монгол ахуй, сурган хүмүүжүүлэх ухааны талаар тэмцээний асуултад оруулж, сурагчдын мэдвэл зохих хууль эрх зүйн актаар сорилын шалгалт авсан нь тэдний мэдлэгийн хүрээг тэлэх, өөрсдийн хийж гүйцэтгэх ажил, үүргээ бүрэн ойлгож ухамсарлах, сэтгэх чадварыг сорих давхар ач холбогдолтой байлаа.

Тэмцээнд өндөр ач холбогдол өгч, бэлтгэн ханган оролцсон багш, сурагчиддаа талархахын ялдамд цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна