/ / ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус Цагдаагийн хэлтсээс Замын-Үүд сумын хэмжээнд гар дээрээс хууль бусаар архи худалдан борлуулах зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, архаг архичдыг давтан бүртгэлжүүлж, эдгээр иргэдийг архины хордлого болон гудамж талбай, олон нийтийн газарт осгож амь насаа алдах, бусдын эрх, эрх чөлөөг зөрчих эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Архины хамааралтай иргэд” хэсэгчилсэн арга хэмжээг сумын Засаг даргын тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, Сум дундын шүүхтэй хамтран 2019 оны 10 дугаар сарын 22-оос 24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд байнга архидан согтуурч, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг 50 иргэний судалгааг гаргаснаас 25 иргэнийг биечлэн бүртгэж, эмнэлгийн үзлэгт тэнцсэн 16 иргэний материалыг шүүхэд хүргүүлж, шүүхээс 13 иргэнийг албадан эмчилгээнд хамруулах шийдвэрийг гаргуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна