ИРГЭДИЙН ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвийн алба хаагчидтай хамтран “Иргэдэд галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй ажиллагааны сургалт”-ыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Дорноговь аймагт 2019 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд 2 хоногийн хугацаатай зохион байгуулж 52 иргэн хамрагдаж гэрчилгээ олгогдлоо.
Иргэд тус сургалтанд хамрагдаж гэрчилгээ олгогдсноор галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах эрх үүсэж байгаа юм.