/ / ДОРНОГОВИЙН СОЁЛЫН ӨДРҮҮД УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДОРНОГОВИЙН СОЁЛЫН ӨДРҮҮД УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тэртээ 1979 онд аймаг сурталчлах 10 хоногийн өдөрлөгийг Улаанбаатар хотод зохион байгуулснаас хойш 40 жилийн дараа Дорноговийн соёлын өдрүүдээ 5 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Дорноговьчууд урлаг соёлын авьяастай гэдгээ нотлон харуулж, 1000 бүжигчин Сүхбаатарын талбайд бүжлээ, орон нутгийн маань уран бүтээлчид, яруу найрагчид болоод орон нутгийн онцлогоо харуулж музейн үзвэрүүдээ толилуулж байна.

Саранхөхөө театр болоод аймгийн гаралтай уран бүтээлчид маань "Хувилгаан зүгийн аялгуу" хүндэтгэлийн концерт, хүүхэд багачуудад зориулсан "Хүч чадлын эрэлд" жүжиг, Саранхөхөө театрын “ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” улсын уралдааны зүүн бүсийн шилдэг жүжиг "Лир ван" сонгодог жүжгээ нийслэлчүүдээ толилуулж байна.

Арга хэмжээ бүр маань үзэгч олонтой байгаа нь бидэнд урам, дэмжлэг болж байна

Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит Өсвөрийн бүжигчдийн улсын 15-р наадмаач бас хамтатгаад хийлээ. Тэр дундаас Сэвжидийн нутгийн багачууд тодрон харагдаж байна.

Энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулахад уран бүтээлчид, хүүхэд багачууд, албан хаагчид гээд нийт 1400 гаруй хүмүүс оролцож, маш өндөр хэмжээнд зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна