"ДУРААРАА БИШ ЭЭ, ДҮРМЭЭРЭЭ" НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОВ.
Тус цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгээс "Хурд орчин" жолооны курстэй хамтран Замын-Үүд сумын ЕБ-ын 2-р сургууль, 1,2,5-р цэцэрлэгийн багш, ажилтан, сурагч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр "ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ аяны хүрээнд сургалт явуулав.