/ / АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ.

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ.

М.Гэрэлтцолмон агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот, Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор, Дархан, Завхан, Говьсүмбэр, Дорноговийн баг тамирчид оролцож, эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт 46 багийн 400 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдснөөс Дорноговь аймгийн Цагдаагийн газрын эмэгтэй тамирчид "Тэргүүн"байр эзэлж Өргөмжлөл, цом, алтан медаль, 1.000.000 төгрөгөөр шагнууллаа.Уламжлал болгон зохион байгууллагддаг сагсан бөмбөгийн тэмцээнд өмнөх жилд эрэгтэй баг тамирчид тэргүүлж байсан амжилтыг эмэгтэй тамирчид бататгалаа.Баг тамирчдад цаашид оролцох тэмцээнд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна