/ / “ЗӨӨВРИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ"-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЗӨӨВРИЙН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ"-Г ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"Зөв хэвшил-хандлага II” аяны хүрээнд “Зөөврийн номын сангийн үйлчилгээ”-г аймгийн төв номын сантай хамтран 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж алба хаагчдыг ном унших боломжоор хангалаа. Залуучууд маань өдөр бүр номоор цэнэглэгдэж, ухаажиж, амьдралд хандах хандлага нь илүү гэрэл гэгээтэй болоосой гэж энэхүү арга хэмжээг уламжлал болгон явуулж байна.

Тиймээс алба хаагчдын ном унших хандлага нэмэгдэж өглөө бүр мэдээллийн цагаар хуваарийн дагуу нэг алба хаагч уншсан номынхоо талаар мэдээлэл хийж нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгосноор бусад залуучуудыг номтой харьцах харьцааг илүү ойртуулж өөрийгөө илэрхийлэх чадвар, амьдралд тохиолдох хүнд бэрх нөхцөлүүдийг давж гарах, бусдыг ойлгож, сонсох чадварыг дээшлүүлэхэд түлхүү анхааран ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна