/ / ГЭМТ ХЭРГИЙГ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ГАРГАН ИЛРҮҮЛСЭН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ.

ГЭМТ ХЭРГИЙГ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ГАРГАН ИЛРҮҮЛСЭН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ.

"Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус аймгийн Өргөн сумын харьяат малчин Б-гийн 30 тооны бог мал хулгайд алдагсан хэргийг илрүүлсэн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Чинзориг, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч М.Бат-Эрдэнэ, Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт иргэдийн тээврийн хэрэгслийн эд ангийг удаа дараалан хулгайлсан бүлэг этгээдүүдийг түргэн шуурхай ажиллаж нөхөн илрүүлсэн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Нямтогтох, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Шинэбаяр нарыг цагдаагийн газрын "Баярын бичиг"-ээр тус тус шагнаж урамшууллаа. Эдгээр залуучууд нь 2018, 2019 онд Дотоод хэргийн их сургуулийг төгсөж ажлын гараагаа Дорны говийн цагдаагаас эхлүүлсэн бахархам сайхан амжилт гарган ажиллаж байгаад хамт олны зүгээс баяр хүргэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна