/ / ХУЛГАЙД АЛДАГДСАН 30 БОГ МАЛЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

ХУЛГАЙД АЛДАГДСАН 30 БОГ МАЛЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

Дорноговь аймаг Өргөн сумын 3-р багийн иргэн Н.Б-ээс “2019 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө бэлчээр дээр байсан малнаас 30 тооны бог алдагдсан гэх дуудлага мэдээллийг 2019 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Өргөн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч М.Бат-Эрдэнэ хүлээн авч шалган Өргөн сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн хойш 70 орчим километр Магнай уул гэх газарт үзлэг хийхэд бэлчээрт байсан хониноос 30 гаруй тооны хонь, ямаа нийлсэн малыг бэлчээр дээрээс нь давхар дугуйтай, ачааны тээврийн хэрэгсэл болон мотоцикл ашиглан 2-3-н хүн үйлдсэн байж болзошгүй ул мөрийг илрүүлж автомашины урд 2 дугуй, хойд талын 2 дугуйны мөр нь хоорондоо өөр хээтэй мөн мотоциклийн дугуйны мөр тод хээтэй шинэвтэр мотоцикл байж болзошгүй, тухайн автомашин, мотоцикль нь мөрөө баллах, зүг чигээ өөрчлөх, төөрөлдүүлэх буцаж эргэн 500-600 метр газар явах, эсвэл замаасаа гарч газрын бартаа, саадтай мөр гарахгүй хатуу хөрстэй газраар явсан байсан. Магнай уулаас 9 километр газар мөрдөж Сайншанд сум орох төв замд нийлж автомашин, мотоциклийн мөр нь олон тээврийн хэрэгслийн мөрөнд орж мэдэгдэхээ больж мухардалд орсон. Ингээд мал алдагдсан газрын ойр орчимд нутагладаг айл өрхүүдээр биечилсэн сурвалжлага хийж ажиллан сэжиг бүхий ачааны автомашиныг эрэн сурвалж, саатуулж шалгах чиглэлээр мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон саатуулж хулгайд алдагдсан малыг айлын хоттой хонинд нийлүүлчихсэн амьд байхад нь бүрэн бүтэн олж эзэнд нь хүлээлгэн өглөө.

Малчин хүний амьжиргааны эх үүсвэр болсон, олон жилийн хөдөлмөрийг үрэн таран хийсэн уг гэмт хэргийг илрүүлэхээр түргэн шуурхай ажилласан Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Чинзориг, Өргөн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч М.Бат-Эрдэнэ нарт баярласан сэтгэгдэлээ илэрхийлсэн малчдын үгийг үүгээр уламжилж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна