/ / ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА.

ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО ЯВАГДАЖ БАЙНА.

Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах” журамд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20 хүртэл хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллага галт зэвсгийн тооллогод идэвхитэй хамрагдаж өөрийн болон байгууллагын эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлээ тус Цагдаагийн газрын 206 тоот өрөөнд заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Заагдсан хугацаанд галт зэвсгийг бүртгэл тооллогонд хамруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохгүй болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна