/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “ГОВИЙН ЧОНО-2019” ДУУРИАЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.

“ГОВИЙН ЧОНО-2019” ДУУРИАЛГАН ҮЗҮҮЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА.

Онцгой Байдлын Ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно 2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 2019 оны 09 дүгээр сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

“Орон нутгийн чадавхи ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль мөн орон нутгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний команд штабын сургууль гэсэн 4 чиглэлээр 21 төрлийн сургалт зохион байгуулагдсан.

Онолын болон танхимын сургалтаа бататгах, гамшгаас хамгаалах арга ажиллагаанд газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, галт тэрэгний ослын үед химийн хорт бодис алдагдах, зам тээврийн ослын үеийн хариу арга хэмжээний дууриалган үзүүлэх дадлага, сургуулийг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион явуулахалд цагийн байдлын дагуу ажиллав.

Мөн өдрийн 08:00 цагт дуут дохиогоор Сайншанд сумын 6 багийн иргэдийг “Нүүн шилжих дадлага сургуулилт” явагдах үед гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, гудамж талбай олон нийтийн газруудад цагдаагийн 98 алба хаагч үүрэг гүйцэтгэн хяналт тавьж ажилласнаар ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гараагүй зэрэгцээ аюулгүй талбайд ирж бүртгэлд хамрагдах иргэдийн оролцлоо 99.5 хувьтай байлаа.

Энэ үеэр Сайншанд сумын Засаг даргын 2019 оны А/277 дугаар захирамжаар албан байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний төв, хүнс, барааны дэлгүүр, зоогийн газрын, ажиллагааг мөн өдрийн 08:00-10:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүх чиглэлд зогсоож иргэдийн аюулгүй байдлыг хангаж амжилттай үүрэг гүйцэтгэлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна