/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран эргүүл, харуул, жижүүр, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, Дотоодын цэрэгт жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулах гэж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:

•Монгол Улсын иргэн байх,

•Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,

•Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,

•Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх,

•Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

•Хуулийн дагуу цэргийн жинхэнэ жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /хугацаат цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,

Тавигдах тусгай шаардлага:

•Биеийн өндөр эр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай,

•Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,

•Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,

•Автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийх /цагдаа жолооч/,

•3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон туршлагатай байх, жолооны В, С ангилалтай байх,

Албан тушаал /ажлын байр /-д дээр дурдагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа бол цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэд бүртгэл, судалгаанд хамрагдана. 

Дорноговь аймаг дахь цагдаагийн газарт ажиллах хүсэлтэй дээрхи шаардлагыг хангасан иргэд цагдаагийн газрын 404 тоот өрөөнд бичиг баримттайгаа ирж уулзана уу. Утас 70194354, 96665959.

Бүртгэл явагдах хугацаа: 2019 оны 09 дугаар сарын 25-ны өдөр хүртэл.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна