/ / МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ АНХДУГААР УУЛЗАЛТ, ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ АНХДУГААР УУЛЗАЛТ, ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-оос орон нутагт салбар нэгж байгуулан, аймгийн төр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, гишүүнчлэлд түшиглэсэн ажил үйлчилгээг нэгдсэн удирдлагаар ханган чанар, үр өгөөжтэй зохион байгуулах зорилгоор Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорноговь аймаг дахь анхдугаар уулзалт, чуулганыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга хошууч Т.Энхтүвшин “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны чуулганыг нээж, МЦНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны доктор, профессор Хошууч генерал О.Үржин холбооны зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулж, МЦНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны тэргүүнийг сонголоо.

МЦНХ-ны Дорноговь аймаг дахь салбар холбооны тэргүүнээр 100 хувийн саналаар Дорноговь аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга, бэлтгэл хошууч Т.Энхтүвшин сонгогдлоо.

Чуулганд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, МЦНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Шинжлэх ухааны доктор, профессор Хошууч генерал О.Үржин тэргүүтэй, гишүүд, аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга, удирдлага, бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч болон залуу хойч үеийн төлөөлөл, дэмжигчид оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна