/ / АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

Дорноговь аймагт 2019 оны эхний 8 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил түүний шалтгаан нөхцөлийн талаар Цагдаагийн газраас аймгийн ГХУСАЗСЗ-ийн 4 дүгээр хуралдаанд мэдээлэл хийж танилцууллаа. Тус аймагт өссөн Хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт нөхцөл байдлыг нарийвчлан авч үзвэл 40 хувь нь гэр орон ахуйн хүрээнд, 20 хувь нь гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газар шөнийн цэнгээний газар ихэвчлэн үйлдэгдэж байна. Дээрхи гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй зохион байгуулах талаар санал солилцов. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа шалтгаан нь жолооч нарын хариуцлагагүй байдал, хурд хэтрүүлэх, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гарч иргэд хохирч байгаа талаарх судалгааг танилцуулав. Салбар зөвлөлийн гишүүдээс босоо тэнхлэгийн авто замын осол гардаг цэгүүдэд замын дэржигнүүр хийх, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор анхааруулах тэмдэг тэмдэглэгээг нэмж байрлуулах санал гаргав. Тус аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяр гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудад хамтарч ажиллах үүрэг чиглэл өглөө.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна