ЗҮҮНБАЯН, НЕФТЬ ҮЙЛДВЭР БАЙГУУЛЛАГДСАНЫ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХАМГААЛАЛТАД АЖИЛЛАВ.
Аймгийн ИТХ-ын 2019 оны А/46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян, нефть үйлдвэр үүсэн байгууллагдсаны түүхт 70 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ 2019 оны 08 сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулагдах үед нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлээр 12 алба хаагч 2 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж батлагдсан төлөвлөгөө, зураглалын дагуу арга хэмжээг зохион байгуулж гэмт хэрэг зөрчилгүй тайван болж өндөрлөсөн.