ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС АВАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Тус аймгийн Сайншанд сумын 4, 7 дугаар багуудад шинээр хөгжлийн төв баригдаж байна.
Сайншанд сумын 4-р багийн иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажлыг “Айсуй хөгжил” ХХК 70 хувийн гүйцэтгэлтэй, 3-р багийн хөгжлийн төвийн барилгын ажлыг "Энержи парагон" ХХК 90 хувийн гүйцэтгэлтэйгээр тус тус барьж байгаа бөгөөд 10-р сарын 30-ны өдөр ашиглалтад оруулах юм байна. Дээрхи багуудын хөгжлийн төвийн байр нь өрхийн эмнэлэг, багийн ажлын алба, хэсгийн байцаагч, цагдаа байрлаж, иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байгаа юм.