ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛҮҮДЭД ОЙЛГОГЧТОЙ САНАМЖ БАЙРЛУУЛАВ.
Тус цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгээс Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа "Орон нутгийн зам-Хѳдѳлгѳѳний соёл " нэгдсэн арга хэмжээ, "Яараад яахав дээ" аяны хүрээнд хот хооронд /карго/ ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг ачааны авто машинуудын арын хэсэгт арга хэмжээний лого бүхий гэрэл ойлгогчийг хэвлэн наах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.